Нисэх-Шувуун фабрик чиглэлийн замын суурь хучилтын ажил дуусчээ

img

Нисэхийн товчоо -Биокомбинат -Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажил дуусах шатандаа оржээ. Энэхүү замын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Тотал Инж" ХХК өргөтгөж байгаа юм. Өнөөдрийн байдлаар авто замын суурь асфальтон хучилтыг хийж дууссан бөгөөд хэд хэдэн газар  ус зайлуулах бетонон гүүр, хоолой  хийж байгаа юм.  Уг ажлыг энэ сарын 20 гэхэд дуусгахаар төлөвлөжээ.
Ирэх оны наймдугаар сард ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй байсан уг замыг гүйцэтгэгч компани нэг жилийн өмнө барьж дуусгах амлалт өгчээ. Амлалтын дагуу Нисэхийн товчоо-Био комбинатын чиглэлийн замын эхний ээлжийн суурь хучилт дуусч, хөдөлгөөнийг нээжээ. Гэхдээ ирэх жил энэ замд дахин хучилт хийх аж.
Мөн Шувуун фабрик, Биокомбинат, Өлзийт хороолол зэрэг алслагдсан хороодод 30 минут тутамд нэг автобус явдаг байсан бол “Автобус-1” нийслэлийн өмчит компанид Нийслэлийн засаг даргаүүрэг өгч 10 минут тутамд нэг автобус явуулахаар боллоо.
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ