Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Номинхайпермаркетын барилгыг буулгахаар ажиллаж байсан компанийн туслах ажилтан осолд орж, алтан амиа алдсан явдалд “Цаст Констракшн” ХХК-ийн нийт хамт олны зүгээс гүнээ эмгэнэж буйгаа илэрхийлж байна.
Тухайн газар дээрх хуучин барилгыг буулгасны дараа манай компани орон сууцны барилга барихаар төлөвлөж байсныг үгүйсгэхгүй. Гэвч 2013 оны 10 сарын 04-ний өдөр мэдээ мэдээллийн зарим сайтуудаар “Цаст Констракшн ХХК-ийн ажилтан амиа алдлаа” гэх зэрэг үнэн бодит байдалд нийцэхгүй, ташаа мэдээллийг олон нийтэд түгээсэн байна.
Иймд “Цаст Констаркшн” ХХК-ийн хэвлэл мэдээллийн албанаас манай ямарч ажилтан осолд өртөж, амь насаа алдаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.Мөн дээрх мэдээллийн талаар мэдээлэл гаргагчаас тодруулахад (102-оос) буюу цагдаагийн байгууллагаас авсан гэсэн тул бид үүнийг шалгаж өгөхийг хүсч цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллагын зүгээс ийм мэдээлэл өгөөгүй, үүний мөрөөр шалгаж тодруулж өгнө гэж мэдэгдсэн болно.