Интернэтийн эрин-“гүрэн улсын” хэмжээнд очжээ

img

  Оксорфордын их сургуулийн эрдэмтэд дэлхийн газрын зураг дээр хэрэглэгчдийн хамгийн их ханддаг сайтыг тэмдэглэжээ. Юуны түрүүнд Google, Facebookт дэлхийн бүх улс орны иргэд ханддаг нь тодорхой болсон аж. Age of Internet Empires (Age of Empires хүүхэлдэйн киноны нэрээр нэрлэсэн) төслийн багийн гишүүдийг Стефано де Саббата ба Марк Грэхэм гэдэг. Тэд Оскфордын их сургуулийн Интернэтийн их сургуулийн ажилтнууд юм. Тэд 2013 оны долдугаар сарын статистик үзүүлэлтийг голчлон авчээ.   Мэдээж энэ статистик төгс биш ч интернэтийн зарим нэг компани дэлхийг хэрхэн байлдан дагуулсныг харахад хангалттай гэжээ. Өрсөлдөгчгүй эхний байрыг эзэгнэгч нь Google. Хайлт хийгчдийн тоогоор төдийгүй Youtube-ийн хэрэглэгчид ийнхүү интернэтийн гүрэн болоход хангалттай нөлөөлжээ. Удаах байрт, Facebook хэрэглэгч улс орны тоогоор орсон байна. Гэхдээ Facebook хэрэглэгч хүний тоогоор Хятадын Baidu (гүүгл шиг хайлтын сайт)-гийн дараа бичигджээ. Үүнийг маш хялбараар тайлбарлаж болох юм. Хятадын хүн амын тоо бүх зүйлд манлайлж явдаг билээ.   Baidu Хятадад төдийгүй Өмнөд Солонгост ч олон хэрэглэгчтэй. Харин Япон, Тайванд мөн л орон нутгийн хайлтын сайт, Оросод Yahoo, Казахстанд - mail.ru, Белорусст - "ВКонтакте", харин Палестинд мэдээллийн “Аль-Ватан” сайт тэргүүлдэг байна. Ийнхүү Гүүгл интернэтийн-“гүрэн улс” болжээ гэсэн дүгнэлтэд хүрчээ. Д.Од  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

asfsaf:
Google youtube-iig hudaldaj avdag n zov bolson. tegeed neg heseg video haihad zovhon youtube-iin hariug sanal bolgood bsan sayhnaas l oor huudsuudiin videog ch bas haihad haruuldag bolood bna tegeheer. medeej too n osolgui yah ve, gantshan youtube sanal bolgood bval. zarimdaa ch ternees n zalhaad yahoog ashigladag bsan shuu
2013-10-06