
Америкийн алдарт сагсан бөмбөгчин Майкл Жордан “Шарлотт Бобкэтс” клубын бүрэлдэхүүний багт Үндэсний сагсан бөмбөгийн холбооны тэмцээнд оролцох болжээ. Энэ жил тэрбээр 50 нас хүрсэн юм.
Жордан саяхан өнөөгийн шилдэг сагсанбөмбөгчдийн тухайлбал, Коби Брайанттай нэг нэгээр тоглоход ялах байсан гэж мэдэгдээд байв. “
Eurosport”-д “миний үед намайг талбай дээр зодож нүднэ гэдгийг би мэддэг байсан. Гэвч энэ бол тоглоомын нэг хэсэг байсан. Одоогийн залуус бид хэрхэн тоглож байсныг төсөөлөх ч үгүй” гэсэн үгийг иш татжээ.
Жордан 2010 оны хоёрдугаар сард “Шарлотт Бобкэтс” клубын хяналтын хувьцааг худалдан авсан юм. Саяхан тэрбээр төрсөн Лэрриг клубын захирлаар томилжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ