“Тавантолгой” ХК-ийн үнэт цаас 3.23 хувиар буурлаа

img

  Монголын Хөрөнгийн бирж дээр энэ долоо хоногийн сүүлийн өдрийн арилжаагаар нийтдээ 50 хэлцэл хийгдэж, 19 ХК-ийн 22048 ширхэг үнэт цаас арилжжээ. Энэ өдөр багцын болон тендер саналын арилжаа хийгдээгүй бөгөөд энгийн арилжаагаар нийтдээ 74,245,755.00 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа явагдсан байна. ТОП-20 индекс сүүлийн хоёр хоног өсч байсан ч баасан гарагт 13933.38 нэгжид хүрч, 117.23 нэгжээр буюу 0.83 хувиар өмнөх өдрөөсөө буурчээ. Өчигдрийн арилжаагаар дөрвөн компанийн ханш өмнөх өдрөөсөө өссөн бол зургаан ХК-ийн ханш буурсан үзүүлэлттэй гарав. Тухайлбал, “Мах Импкес” ХК-ийн ханш 9.59 хувь, “Оллоо”-ийн үнэт цаас 7.5 хувь, “Адуун чулуун”-ийнх 0.47, “Газар сүлжмэл” 0.07 хувиар тус тус өсчээ. Тэгвэл өчигдрийн арилжаагаар хамгийн их үнэт цаасны ханш нь буурсан компаниудаас дурдвал “Шивээ Овоо” -3.33, “Тавантолгой” -3.23, “Шарын гол” -2.53 хувиар буурчээ. Харин “Нако түлш”, “Женко тур бюро”, “Сүү” гэх мэт есөн компанийн үнэт цаасны ханш тогтмол байжээ. А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ