
Оросын тэрбумтан Роман Абрамович Нью-Йоркийн төв паркийн дэргэд зургаан давхар байр худалдаж авсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Абрамович болон түүний найз Дарья Жукова нар 75 сая ам.доллараар таван байрны гурвыг нь худалдан авч, үлдсэнийг нь зарагдсаны дараа нэгтгэн нэг орон сууцны цогцолбор болгох талаар ярилцаж байгаа гэнэ.
Нэр хүндтэй Манхэттен дүүрэгт байрлах түүний шинэ байр 900 кв.метр талбайтай. Өнгөрсөн долдугаар сард Роман Абрамович Чукоткийн амбан захирагчийн ажлаа хүлээлгэн өгсөн юм. Мөн наймдугаар сард түүний тэргүүлдэг “Үндэсний хөлбөмбөгийн академи” сангийн ажлаа зогсоосноо ч мэдэгдээд байсан билээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ