
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэн П гэгч нь өнгөрсөн тавдугаар сарын 17-ны өдөр өөрийн гэрээ санаатайгаар галдан шатаасан байна.Тэрээр архи ууж согтуурсан үедээ эхнэрээ хардаж, улмаар гэрээ галдсан аж. Галын улмаас өөрийнх нь гэр болон нэг хашаанд байсан иргэн Ш-ийн гэр эд хөрөнгө зэрэг нийт 6.383.300 төгрөгний үнэ бүхий эд зүйлсийг шатаасан байна.
Энэ хэрэг нь өдрийн цагаар үйлдэгдсэн тул ойр орчмын айл болон хүмүүсийн анхааралыг ихэд татсан бөгөөд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Шүүх хэргийг хянан хэлэлцээд П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ