Хүнсний аюулгүй байдлын үндэсний лаборатори ажиллана

Үндэсний лавлагаа лаборатори нь хяналтын байгууллагад харъяалагдана, лабораторийн ерөнхий захирлын дэргэд зөвлөх үүрэг бүхий орон тооны бус захирлын зөвлөл ажиллана. Лабораторид тавигдах шаардлага, үйл ажиллагааны төрөл, эрх үүрэг, удирдлагын тогтолцоо, санхүүжилт, хариуцлага, шинжилгээний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг өнөөдөр баталсан журмаар нарийвчлан зохицуулжээ.Манайд өмнө үндэсний лавлагаа лаборатори ажиллаж байсан туршлага байхгүй, шинээр энэасуудлыг зохицуулж байгаа учраас гадаад орнуудын эрх зүйн зохицуулалтыг судалжтусгасан байна.
Энэ байгууллага итгэмжлэгдсэн лабораториудын шинжилгээний дүнгийн нийцлийг хангах,маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэх, хүнсний хяналтын лабораториудыг мэргэжил, арга зүй, технологийн нэгдсэн удирдлагаар хангах үндсэн үүргийг хэрэгжүүлнэ.Хамгийн чухал чиг үүргийн нэг нь лабораторийн шинжилгээний мэдээллийн нэгдсэн санг цахим байдлаар бүрдүүлж ашиглах юм. Мэдээллийн гол эх сурвалж нь итгэмжлэгдсэн лабораториудын шинжилгээний дүн байна.
Тусгайлсан чиг үүрэгтэй лавлагаа лабориторитой болсноор хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг тодорхойлох, тандалт судалгаа, шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ хийх ажил нэгдсэн стандарт, удирдлага, зохион байгуулалттай явагдаж, шинжилгээний мэдээллийн сан бүрдэх боломж бүрдэж байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ