Цэрэг-техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг баталлаа

img

Бээжин хотноо өнгөрсөн сарын 18-нд гарын үсэг зурсан Цэрэг-техникийн хамтын ажиллагааны тухай Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Засгийн газрын хуралдаанаар баталлаа.
Өнгөрсөн сарын сүүлчээр Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр энэ хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан юм. Хэлэлцээр байгуулснаар Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд батлан хамгаалах салбарын харилцааны түвшинг шинэ шатанд гарган, бүх төрлийн цэргийн техник хэрэгсэл, технологийн чиглэлээр туршлага солилцох, цэргийн зориулалттай зарим төрлийн бүтээгдэхүүн авах, инженер техникийн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, цэргийн аж үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааг нээн хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм.
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

qwert:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
2013-10-05
qwerty: