Каирт дахин жагсаал боллоо
Египетийн нийслэл Каирт дахин эсэргүүцлийн цуглаан боллоо. Мусулманы ахан дүүсийн холбоо экс ерөнхийлөгч Мурсигийн дэмжигчид болон эсэргүүцэгчид түүнчлэн цэрэг цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсан байна.
1
Цэргийнхэн гол замуудыг хамгаалтандаа авч хаана, нулимс асгаруулагч хий хэрэглэж хүмүүсийг тараахаар оролдсон байна. Египетийн Пирамид сайтын мэдээлснээр, мөргөлдөөнд дөрвөн хүн амь үрэгдэж, 20 гаруй хүн шархаджээ. Амиа алдсан хүмүүсийн дунд 57 настай мусулманы ахан дүүс холбооны нэг гишүүн байсан байна. Тэрбээр бусад жагсагчтай хамтаар эрх чөлөөний талбайд нэвтрэхийг завдаад буудуулж амиа алдсан байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ