Хятад даяар “улаан” түвшин тогтоолоо
“Фитоу” хар салхи ойртсонтой холбогдуулан Хятадад аюулын “улаан” түвшин зарлалаа. Энэ талаар Хятадын тэнгисийн цаг агаарын нөхцлийг судлах үндэсний төвөөс мэдээлсэн байна.
1
Урьдчилсан мэдээллээс үзэхэд “Фитоу” салхи Хятадын зүүн хэсгийн Жэзянь, Фузянь мужийг орон нутгийн цагаар өнөөдөр 17 цагийн орчимд дайрч өнгөрөх төлөвтэй гэнэ. Хар салхины үеэр мужийн эрэг дагуух газруудад давалгаа нэмэгдэж, их хэмжээний хур тунадас орох магадлалтай гэнэ. Тус улсын засаг захиргаа аюултай дүүргүүдээс жуулчдыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө боловсруулаад эхэлсэн аж. Аюулын түвшнээс шалтгаалан цэнхэр, шар, улбар шар, улаан түвшин зарладаг байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ