Ким Кардашьян охиныхоо зургийг нийтэлжээ
Реалити шоуны од Ким Кардашьян гурван сартай Норт Вест охиныхоо зургийг өөрийн Twitter хуудаснаа тавьжээ. Парисын загварын шоу үзээд гэртээ харьсан Ким Кардашьян, Кэнье Уэст нар бяцхан охиндоо нэртэй дизайнеруудын хувцас авсан талаараа Холлувууд агентлагт ярилцлага өгсөн байна.
1
Ээж болоод удаагүй байгаа бүсгүй “Би охиноо их саналаа. Гэртээ ирэх сайхан байна” гэж охиныхоо зурагны дор бичжээ. Өмнө нь Кардашьян охиныхоо зургийг нэг удаа өөрийн твиттер хуудсанд тавьсан юм. Шүтэн бишрэгчид нь Ким Кардашьян, Кэнье Уэст нарыг охиныхоо зургийг худалдах байх гэж бодож байсан ч Кэнье Уэст охиныхоо зургаар мөнгө олохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ