АН-ын жигүүр дэвж, МАН-ынх газардсан өдрүүд
Сонгуулийн жилүүд ард хоцорсон хэдий ч улс төр савлагаатай байна. Улс төрийн савлагаа нь гудамжинд лааз өшиглөн яваа иргэний хөдөлгөөнийхөн, парламент дахь сөрөг хүчний зүгээс гараад байгаа асуудал бус. Басхүү эрх баригч хүчин ч дотооддоо ороо бусгаа байна. Үүнийг өнгөрсөн долоо хоногт тус намаас мэндэлсэн А.Мурат нарын байгуулсан жигүүр илтгэнэ.
1
Жигүүрийн буулт хаана вэ
1
Монголын 1.3 сая сонгогч өнгөрсөн сонгуулиудаар АН-д итгэл өгч, түүхэндээ анх удаа энэ нам орон нутаг, УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулан төрийн эрхийг атгаж байгаа. Эдүгээ АН-ын лидерүүдийн хувьд дотоод асуудлаа генсекдээ бүрэн даатган, Монгол улсынхаа хөгжлийн төлөө цаг наргүй зүтгэх он жилүүд билээ. Бүрэн эхийн хугацааныхаа нэг жил нь ард хоцорсон. Одоо үлдсэн гурван жил гэдэг албан тушаалаа амталж байтал “гурван цаг” унтаад сэрсний дайтай байх вий. Харин намын генсек Ц.Оюундарь дотоод аппараттаа нэгтгэн барьж, олгойг тогоон дотор нь хагалж чадсангүй.
1
Ер нь АН дотроо Алтангадас, МоАХ, МҮДН, кроуны гээд олон фракц бүлэглэлтэй. Шинэ жигүүрт энэ фракцуудын төлөөлөөс ч багтсан байна лээ. Энэ жигүүрийг албан тушаал горилоогүй, гудамжин лааз өшиглөж үлдсэн эрхмүүдийн “шантааж” гэвэл давааны наад талыг харсантай адил өнгөц дүгнэлт бололтой. Учир нь УИХ, Засгийн газрын гишүүдийн нэр ч багтаж байгаа нь хэтийн зорилго өвөрлөсөн бололтой.
1
1
УИХ-ын экс гишүүн А.Мурат тэргүүтэй энэ жигүүр УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Баттулга, Р.Амаржаргал нар дээрээс дэм өгч байгаа гэсэн мэдээлэл эртнээс сонсогдож байсан. Тэгвэл энэ сарын 5-нд хуралдсан “Үндсэн дүрмээ мөрдөгтүн, сахигтун” хэлэлцүүлгийн УИХ-ын гишүүн, Ардчилал фракцын УЗ-ийн гишүүн, БШУ-ны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, Ардчилал фракцын УЗ-ийн гишүүн Ж.Батзандан, УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн фракцын гишүүн М.Батчимэг, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Шонхор фракцын Ерөнхийлөгч Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд, Шонхор фракцын дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, МҮДН-ын фракцын Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн, МоАХ-ын фракцын гишүүн Д.Ганбат нараар жигүүр хүрээгээ тэлжээ. Жигүүрийнхэн ҮЗХ-г аравдугаар сард багтаан хуралдуулах, сүүлийн гурван удаагийн ҮЗХ-ны ротацийн 228 суудалд сонгууль зарлах, намын их хурлыг энэ онд багтаан хуралдуулах шаардлагыг АН-ын даргад хүргүүлж, хариуг энэ сарын таванд авахаар хүлээж байсан ч “талаар” болсон. Тиймээс нээлттэй хэлэлцүүлгээрээ гишүүдийн саналыг үндэслэн АН-ын үндсэн дүрэм, журмыг удаа дараа зөрчиж байгаа явдлыг бүрмөсөн таслан зогсоох, олон жил үргэлж байгаа дунд шатны намууд дээр гарсан маргааныг энэ онд багтаан шийдвэрлэх, аравдугаар сарын нэгны өдөр хүргүүлсэн албан шаардлагыг биелүүлэхийг шаардсан байна. Ийнхүү АН-ын удирдлагууд өнөөдрийн байдлаар жигүүрийн тавьсан шаардлагад дарагдаад, ямар нэг хариуг өгөөгүй байна. А.Мурат нар өнгөрсөн нэг жилийн хугацаан дахь намын доторх хийгээд төр, засгийн ажиллагаанд ажиглалт дүгнэлт хийснээр, шинэчлэх, өөрчлөх шаардлагатайн үүднээс ийнхүү жигүүр байгуулах болсноо зарлаж байсан. Гэхдээ тэдний зүгээс тавьж байгаа шаардлагууд яван явсаар намын удирдлагыг шинэчлэн, Засгийн газрыг огцруулах санаа өвөрлөж байгааг зарим ажиглагчид үгүйсгээгүй. Тэр дундаа МоАХ-ны фракцынхан жигүүрт хүч нэмж, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд, МоАХ-ны Ерөнхийлөгч Х.Баттулгыгаа намын дарга, Ерөнхий сайдад зүтгүүлж байгаа гэх бор шувуу ч нисч байна. Жигүүр хэр дэвэх нь намын удирдлагуудаас хамаарах асуудал. Жигүүрийн дэвэлтийг зөөлөн буулгах хүч АН-ын даргад бий эсэхийг цаг хугацаа харуулах биз.
1
“Ухаангүй ноён, урагшгүй албат”-ыг шинэчилнэ
1
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан цагаа ололгүй дэвээд байсан МАН-ын шинэчлэлийн хорооны намрын шар өдрүүдтэй хамт нам жим болсон. Ер нь МАН-ын хувьд шинэчлэхээр боссон гишүүдээ “нам дардаг” уламжлал бий. Ямар сайндаа л УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “жигүүрийг дэвж байх үед нь буудчихмаар санагддаг” гэж хэлээд хэвлэлийн төдийгүй улс төрийн бай болж байхав. АН-ын жигүүрийнхэн ахмадуудаа харж үзэхгүй байна гэж гомдоллож байгаа бол МАН-аас төрсөн жигүүрийн залуус “нам шинэчлэгдэж, дараагийн үе нь гарч ирэхгүй бол соц үеийн архаг бурхинууд зайгаа тавьж өгөхгүй байна” гэж эсрэгээр гомдоллодог. Ямартай ч тус намын хурал 20-иод хоногийн дараа болно. Их тулааны өмнөх “нам жим” гэгчээр тус намын зүгээс их хуралдаа бэлтгэсэн фракц, бүлэглэлүүд олны мнө гарахгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгээд ч тус намынхан удирдлагуудаа солих, огцруулах асуудлыг гадагшаа дэлгээд байлгүй дотроо “сэм үгсэж, нам найруулаад” сурчихсан олон жилийн “туршлагатай”. Энэ нь өнөө ч давтагдаж байх шиг.
1
Намын их хурлаар МАН-ын дарга солигдох нь тодорхой, шинэ даргын таамаглал ч аль эрт тархчихсан. Намын даргад санаархаж байгаа эрхмүүд өөрсдийн бэлтгэсэн “жор”-ыг их хурлын өмнө нийтэд дэлгээд байдаггүй. Намын даргаар хэнийг сонгосноос намын генсек тодорно. Одоогийн генсек Г.Занданшатарын хувьд галын шугамд үүргээ гүйцэтгэх чадваргүй гэдгээ нэгэнт харуулсан. Генсек хүн намын дотоод аппаратаа удирдан, нэгтгэж, даргадаа зөвлөн, цээжээрээ хамгаалдаг байх үүрэгтэй. Гэтэл Г.Занданшатарын хувьд анхан шатны нэгжүүдээ нэгтгэн, намын даргадаа зөвлөх байтугай хувийн зохион байгуулалт, “ухаан, хүч” дутаж байна гэж ажиглагчид үзэж байна лээ. Түүнд карьер хөөх хувийн хүсэл тэмүүлэл байхаас бус хүч зориг байгаагүй улс төрийн ууган хүчний түүхэн дэх хамгийн сул генсекээр “цоллуулаад” байна. Ялангуяа тус намыг Ерөнхийлөгчийн сонгуульд цөөхөн хувийн саналаар өрсөлдөгчдөө ялагдсанаас хойш гишүүд, дэмжигчид нь “ухаангүй ноён, урагшгүй албат” гэж намын дарга, генсек хоёртоо эсэргүүцэл үзүүлэх болсон гэцгээж байна лээ. Тиймээс л намын дотоод хүчээ нэгтгэх, хүчтэй сөрөг хүчин байж дараагийн сонгуулийг угтах эсэхийг удахгүй болох намын их хурлын шийдлээс харах юм.
1
Б.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ