Өнөөдөр “Оюутолгой”-н асуудлаар хэлэлцэнэ
“Оюу толгой”-н ТУЗ-ын гишүүд Рио-Тинтогийн удирдлагуудтай есдүгээр сарын 23-27-нд Лондон хотноо очиж хэлэлцээр хийсэн. ТУЗ-ын гишүүдийн хэлж буйгаар Монголын талаас 22, Рио-Тинтогийн талаас найман асуудал тавьсан. Төслийн хүрээнд хуримтлагдаад байсан 30 асуудлын 15-д нэгдсэн ойлголцолд хүрсэн хэмээдэг. Гэсэн ч ямар 30 асуудлын тухай хэлэлцсэнээ тодорхой мэдээлэхгүй байна гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа.
.
Харин өнөөдөр хоёр талын хэлэлцээр Улаанбаатар хотноо үргэлжлэх юм. Өнөөдрийн хэлэлцээрээр Зардлын хэтрэлтийг хоёр талаас тулгаж нягтлах, ТЭЗҮ болон бүлэг ордын геологийн нөөцийн тодотголын эрх бүхий байгууллагад танилцуулах, бүртгэх, Төслийн нэмэлт санхүүжилтийн нөхцлүүдийг нарийвчлан судлах гэсэн гурван гол асуудлыг хэлэлцэх гэнэ.
.
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ