Батлан хамгаалахынхан ажилдаа орно
АНУ-ын Засгийн газрын зогсолттой холбоотойгоор гэртээ суухаас аргагүйд хүрсэн 800-гаад мянган төрийн албан хаагчийн хагас нь Батлан хамгаалахын салбарынхан аж. Тэгвэл тэд энэ сарын 16-нд ажилдаа эргэж орохоор болжээ.
Батлан хамгаалахын ерөнхий нарийн бичгийн дарга Чак Хэйгел салбарын ажилтнуудыг ажилд нь эргүүлж оруулах асуудлыг даруй шийднэ хэмээн мэдэгдэж байсан юм. Тэгвэл Засгийн газрын зогсолт эхлэхийн өмнөхөн Конгрессоор батлагдсан армийнхны цалинг тасралтгүй олгох талаар шийдвэр нь түүнийг амлалтдаа хүрэхэд тус болсон байна. Засгийн газрын зогсолттой холбоотой хоёр намынхны яриа хэлэлцээний өөр нэгэн эерэг үр нь дүн нь гэртээ сууж байгаа 800 мянган төрийн албан хаагчийн цалинг нөхцөл байдал хэвийн болсон үед нөхөж олгохоор шийдсэн юм. Төлөөлөгчдийн танхим энэ асуудлыг авч хэлэлцээд 100 хувь дэмжсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ