Хог тээврийн үнийг шинэчлэн тогтоов
Нийслэлийн ИТХ-ын 09 сарын 26-ны ээлжит хуралдаанаар “Хог тээврийн тариф”-ийг шинэчлэн тогтоосон. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 2-р сарын 4-ний өдрийн 12 дугаар тогтоолоор хог тээврийн үйлчилгээний хөлсийг тонн километрийн системд шилжүүлэн нэг тонн хог хаягдлыг 1 километрт тээвэрлэх зардлыг тогтоосон бөгөөд тус тогтоолоор нэг тонн ахуйн хог хаягдлыг тээвэрлэх тарифыг 1-10 км-т 1350төг, 11-20км-т 1300төг, 21-30км-т 1240төг, 31-40км-т 1200төг, 41-ээс дээш 1180төгрөг байхаар баталжээ.
6
Энэ үнэ батлагдсанаас хойш шатахууны үнэ 50 хувиар, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 75 хувиар өссөн нь цаашид бензин шатахууны үнийн өсөлт, цалин хөлсний нэмэгдэл, зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэгтэй уялдуулан хог тээврийн тарифийг шинэчлэн тогтоохгүй бол хог тээврийн үйлчилгээг үзүүлдэг байгууллагууд алдагдалд орох байдал үүссэнийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдэгдсэн.
6 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны саналын дагуу нийслэлийн ИТХ-ын 09 сарын 26-ны ээлжит хуралдаанаар хог тээврийн шинэчилсэн үнийг 1 рейс буюу дунджаар 3,5тн хог хаягдлыг төвлөрсөн цэгт хүргэхэд гарах нийт зардлыг багтаан тооцож, тухайн дүүргээс төвлөрсөн хогийн цэг хүртэлх зайнаас хамааруулан дүүрэг бүрээс нэг тн хог хаягдлыг тээвэрлэх зардлыг тооцож шинэ үнийг баталлаа. Шинэ үнээр 1-10 км-т 3000 төг, 11-15 км-т 2700 төг, 16-20 км-т 2300төг, 21-ээс дээш км-т 1800 төгрөг байхаар баталжээ. Хог тээврийн үйлчилгээнд 10 сарын 01-нээс эхлэн шинэ үнийг мөрдөх бөгөөд ажилчдын цалин, техникийн шинэчлэлтэд уг нэмэгдлийг голчлон зарцуулах аж.
6
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ