З.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид Женев хотыг зорилоо

img

  УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй парламентын төлөөлөгчид Олон Улсын Парламентын Холбооны 129 дүгээр Ассамблейд оролцохоор өчигдөр Швейцарь Улсын Женев хотыг зорилоо. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны  дарга А.Бакей, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Д.Батцогт нар багтжээ. Мөн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар энэ үеэр болох Олон улсын парламентын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалтад оролцох юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ