Аргентин улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер тархины гэмтлийн улмаас сарын хугацаанд ажлаасаа чөлөө авсан хэмээн “ВВС” агентлаг мэдээллээ. “Горан” эмнэлгийн их эмч ерөнхийлөгчийн биеийн байдлыг хянаж үзээд сарын хугацаанд амрах ёстой гэж зөвлөсөн тул чөлөөг олгосон гэжээ. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард мориноос унаж тархиндаа хүнд гэмтэл авч, долоо хоногийн турш сэхээнд байсан юм.
Тус улсын парламентын сонгууль энэ сарын 15-нд болох ч Засгийн газрын хэвлэл мэдээллийн газраас ерөнхийлөгчийг оролцох боломжгүй хэмээн мэдэгджээ. Аргентины дэд Ерөнхийлөгч Амадо Буду Францад хийж буй айлчлалаа цуцлан, ерөнхийлөгчийн албыг хашихаар өчигдөр эх орондоо иржээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |