Газар олголтын талаар нээлттэй мэдээлнэ

img

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн Засаг дарга зарим албан тушаалтнуудад үүрэг өглөө. 14 хоног тутам хуралддаг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг цаашид үр дүнтэй явуулахын тулд зарчмын зарим өөрчлөлтийг оруулах шаардлагатайг нийслэлийн Засаг дарга анхаарууллаа.
Тэрээр “Дараагийн шуурхай зөвлөгөөнөөс эхлэн 14 хоног тутамд нийслэлд олгогдож буй газар олголт, худалдан авах ажиллагааны дагуу хийгдэж буй тендер, худалдан авалтын талаар Удирдах ажилтнууд болон олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй мэдээлье. Ингэснээр хэн гэж дарга хаана газар олгож, юу худалдан авсан, ямар тендерт хэн ямар шалгуураар ялсан зэрэг нь нийтэд ил тод болно” гэдгийг онцолсон юм.
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ