Ногоочид нэг кг төмсөө ченжүүдэд 200-250 төгрөгөөр өгдөг
Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрөөр Төв аймгийн Цээл, Угтаалцайдам, Жаргалант сумдад ургацын талбайд ажиллажээ. Энэ талаар тус яманы хэвлэл мэээллийн албанаас мэдээллэхдээ, "Төв аймаг тариалалтын хэмжээгээрээ улсдаа хоёрт ордог, төмс, хүнсний ногоо, үр тариа, тосны, тэжээлийн ургамал тариалдаг. Тус аймгийн хувьд энэ жил 59394 га-гаас үр тариа, 5015 га-гаас төмс, 867 га-гаас хүнсний ногоо, 3486 га-гаас тэжээлийн ургамал, 16380 га-гаас тосны ургамал хурааж авах юм. Харин энэ сарын 4-ний байдлаар нийт ургацынхаа 67 хувийг хураан авсан мэдээтэй байна.
6
Угтаалцайдам сумын төвд энэ жил 36 000 тонн үр тариа хадгалах хүчин чадалтай Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн элеватор ашиглалтад орсонд тус бүс нутгийн тариаланчид ихэд баяртай байлаа. Чанарын шаардлага хангасан улаан буудайг энэ жил ТЭДС тонныг нь 320 мянган төгрөгөөр худалдаж авч, мөн тушаасан 1 тонн буудай тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсон байгаа. Үүнээс гадна ТЭДС-ийн элеватор байрлаж байгаа газраас 100 км-ын тойрог дотор байгаа аж ахуйн нэгжийн буудайгаа тээвэрлэх зардлыг төрөөс даахаар зохицуулсан нь тариаланчдад хүрч буй бодит дэмжлэг юм.
6
Сайдыг ургацын талбайд ирэхийн өмнөх шөнө бага хэмжээний цас орж, хурааж амжаагүй үр тариа налсан, чийгтсэн зэрэг шалтгаанаар үр тариагаа хураахаа түр завсарласан тариаланчид ч байлаа. Энэ сарын 9-нийг хүртэл цаг агаар тогтуун байх төлөвтэй байгаа, энэ үеийг ашиглаад л өдөр шөнөгүй ажиллахад үлдсэн тариагаа бараг хураагаад дуусчих байх хэмээн тариаланчид ярьж байлаа.
6
Манай улс төмсний хэрэглээгээ 100 хувь дотоодын ургацаар хангаж байгаа. Төмс тариалах, хураах явцад гар ажиллагаа их шаарддаг учир “Дэлгэр уянга” компанийнхан цэргүүд авч ажиллуулж байгаагаа танилцуулав. Тэдний хувьд кг төмсөө бөөнөөр нь ченжүүдэд 200-250 төгрөгөөр худалддаг, гэтэл лангуун дээр 900-1000 төгрөг байдагт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байлаа" гэсэн юм. 6 Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ