11 сарын 24 -нд Дундад иргэн улсаас салж тусгаар тогтнолоо зарласан гэжээ
Арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг улс орон даяар Улс тунхагласны баярын хэмээн ёсчлон тэмдэглэдэг. Түүхийн ухааны доктор П.Дэлгэржаргал эрхэм “..Социализмын жилүүдэд үзэл суртлын нөлөөгөөр 1921 оны хувьсгалыг социалист хувьсгалын нэгэн хэлбэр ардын ардчилсан хувьсгал байсан, 1924 оноос "капиталист бус" хөгжлийн замыг сонгосон хэмээн үзэж, 1924 оны XI сарын 26-ныг "улс тунхагласны баяр" хэмээн тэмдэглэж ирсэн. 1911 оны үндэсний хувьсгалыг "үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн" хэмээн нэрлэж, ач холбогдлыг нь бууруулан үнэлсээр ирсэн билээ. Иймээс өнөөдрийг хүртэл XI сарын 26-ныг тусгаар тогтнолын өдөр гэж ихэнх хүмүүс ойлгож ирсэн нь нууц биш юм. Уул нь 1924 оны XI сарын 26 бол анхдугаар үндсэн хууль баталж, Бvгд найрамдах байгуулал тогтоосон өдөр юм. Социализмын жилүүдэд "Бүгд найрамдах улс тунхагласан өдөр" гэдэг байсныг "Улс тунхагласан өдөр" хэмээн нэрлэснээр хүмүүст "Тусгаар тогтнолын өдөр" гэсэн агуулгаар ойлгогддог бололтой” хэмээн өгүүлж байсан. Үнэхээр ч Монголчууд түүхэн тэмдэглэлт өдрүүдийнхээ талаар нарийн сайн мэддэггүй нь харагддаг. Тэрчлэн бид дотооддоо ийм байгаа учраас гадны эрхмүүд ч анхнаасаа үнэн зөв мэдээлэлтэй байсангүй. Монголчууд өөрсдөө Монгол хэлээрээ “Монголын хувьсгалчид Оросын улаан армийн дэмжлэгтэйгээр 1921 онд эх орноо гадаадын дарангуйллаас чөлөөлж, тусгаар тогтнолоо сэргээн зарлалаа. Үүний дараа 1924 оны 11 сарын 26-нд анхны Үндсэн хуулиа баталж тусгаар тогтнолоо тунхагласан юм” хэмээн бичдэг бол Оросууд “Дата независимости 29 декабря 1911” хэмээн . Манжийн дарлалыг устгаж, 1911 оны 12 сарын 29-нд Богд хаант Монгол улс байгуулагдан Монгол тусгаар тогтнолоо зарласан өдрийг хэлдэг аж. Харин Хятад хэлээр- 在1924年,外蒙古在蘇聯的支持下宣布脫離中華民國而獨立,成立蒙古人民共和國. 1924 онд Гадаад монгол Зөвлөлт холбоот улсын тусламжтай Дундад иргэн улсаас салан тусгаарлаж, БНМАУ -ыг тунхагласан гэж бичсэн бол Солонгос хэлээр--- 독립 중화민국으로부터 독립 1924년 11월 24일 면적. 1924 оны 11 сарын 24 -нд Дундад иргэн улсаас салж тусгаар тогтнолоо зарласан гэжээ. Харин Франц хэлээр---Indépendance ( De la dynastie Qing) - Déclarée 29 décembre 1911, - Confirmée par référendum 20 octobre 1945. Тусгаар тогтнол ( Манж Чин-ээс ) - 1911 оны 12 сарын 29 хуульчлан баталсан. -1945 оны 10 сарын 20-нд бүх нийтийн санал асуулгаар баталсан. Англи хэлээр---With the fall of the Qing Dynasty, Mongolia under the Bogd Khaan declared independence in 1911. Mongolia's independence was declared once again on July 11, 1921. Манж Чингийн дарлалыг халж, 1911 онд Богд хаант монголын тусгаар тогтнолыг зарласан. 1921 оны 7 сарын 11 нд Монгол улс дахин тусгаар тогтнолоо зарласан. Япон хэлээр--- 11月26日-独立記念日-Улс тунхагласны баяр-1924年モンゴル人民共和国成立記念日 Герман хэлээр---Unabhängigkeitstag am 29. Dezember (Die Unabhängigkeitserklärung vom 29. Dezember 1911) Улс тунхагласны баярын өдөр нь 12 сарын 29 (1911 оны 12 сарын 29-нд тусгаар тогтнолоо зарласан)
СЭТГЭГДЭЛ БИЧИХ