
Британийн Дерби хотын лалын сургуульд боловсролын яамныхан шалгалт хийсний дараа сургуулийг хаах шийдвэр гаргасан талаар “Стар” сонин бичжээ. Учир нь тус сургуулийг лалын шашны хэт явцуу хууль дүрмээр хүүхдүүдийг сургаж байна гэх шүүмжлэл их гарч, шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад хэд хэдэн зөрчил илэрчээ. Тухайлбал сургуулийн удирдлага нь эмэгтэй багш нарыг шашин хамааралгүйгээр зөвхөн нүд ил гарсан битүү гивлүүрээр нүүрээ халхлах, охидыг заавал арын ширээнд суулгах зэрэг хүйсээр ялгаварлан гадуурхдаг байсан нь тогтоогджээ. Энэ нь Их Британийн боловсролын тогтолцооны хууль журамтай огт нийцэхгүй байгаа болохоор хаах шийдвэр гаргасан гэдгээ мэдэгдсэн аж.
Тус лалын сургууль нь 1999 онд Шашны солилцооны арга хэмжээний үеэр Британийн Дерби хотод баригдаж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ