Хүнсний ногоо хураалт 95.3 хувьтай байна
Монгол Улсын хэмжээнд ургац хураалтын ажил 9 дүгээр сарын 5-наас эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийтдээ 170.7 мянган га-гаас 228.3 мянган тонн үр тариа, 12.6 мянган га-гаас 165.6 мянган тонн төмс, 7.2 мянган га-гаас 90.3 мянган тонн хүнсний ногоо, 8.4 мянган га-гаас 30.8 мянган тонн тэжээлийн ургамал, 17.5 мянган га-гаас 14.5 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байгаа талаар ҮХААЯ-наас мэдээллээ.
Ургац хураалтын явц үр тарианы тарималд 58.8 хувь, төмснийх 85 хувь, хүнсний ногооных 95.3 хувьтай байгаа аж. Ургац хураалтын явцыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 11.6 хувиар, төмс, хүнсний ногооны хураалт 4.7 - 5.5 хувиар тус тус ахиу байна.
6 6 Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ