УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулахаар болжээ

img

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээлэл хийсэн юм. Тэрбээр, Манай бүлэг хуралдаанаараа 2014 оны улсын төсвийн төслийн талаар Сангийн сайдын дэлгэрэнгүй мэдээллийг сонслоо.

Төсвийг зохиохдоо Засгийн газраас баримталсан бодлого, өнөөдрийн болон ирээдүйд хүлээгдэж байгаа нийгэм, эдийн засгийн байдлыг харгалзсан мэдээллийг Сангийн сайд өгсөн гэлээ.

Мөн Төрөөс эрдэс баялгийн салбарт баримталж байгаа бодлогын төслийн баримт бичгийн талаар нэгдсэн ойлголтод хүрсэн байна. Тус бүлгээс энэ бодлогын төсөл дээр ажлын хэсэг гаргасан байна. Ажлын хэсэгт Хурц, Авирмэд зэрэг ахмад геологичид,  судлаачид багтжээ.

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэхэд цаг хугацаа шаардлагатай, судалгаа тооцоо хэрэгтэй гэсэн үүднээс хэлэлцүүлгийг 11 дүгээр сарын 15 хүртэл хойшлуулах шийдвэрийг бүлгийн гишүүд гаргажээ.

6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ