Олимпийн бамбар Улаан талбайгаас гараагаа эхэллээ

img

Сочигийн өвлийн XXII олимпийн бамбарын буухиа эхэллээ. Олимпийн бамбар ОХУ-ын  2900 хот суурин газар  65 мянган км замыг туулж  тус улсын нэр хүндтэй хүмүүс, олимпийн аварга, тамирчин 497 хүний  гар дамжин   ирэх оны хоёрдугаар сарын 7-нд Сочид барианд орно.

Оросын  ерөнхийлөгч В.Путин “Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон олимпийн гал ОХУ-д ирлээ. Хэдхэн минутын дараа манай өргөн уудам нутаг дэвсгэрээр аялах замдаа гарна” гэж  галыг  Улаан талбайд хүлээн авах ёслол дээр хэлжээ. Улаан талбайд ирсэн анхны галыг  усанд сэлэлтийн синхрон бүжгийн  төрлөөр олимпийн таван удаагийн аварга болсон Анастасия Давыдова хүлээн авч 300 метр гүйсний дараа хоёр удаагийн олимпийн аварга, гимнастикчин Светлана Хоркинад дамжуулан өгчээ.

Сочигийн олимпийн бамбар онгоцонд 24 455 км, нисдэг тэргэнд 2256 км, машинд 20273 км, галт тэргэнд 17728 км аялах юм. Мөн цаа буга, гурвалсан морин  тэрэг, чарган дээр сансарын бүхээгт ч бас  аялна.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бүтэлгүй гараа:
2 дахи буухиачин өвгөнийг аркаар ороод удаагүй байтал бамбар нь унтраад хамгаалалтын албаны хүн зажигалкаар асааж өгсөн дөө тэхээр энэ бол жинхэн грект асаасан олимпын гал биш болчихож байгаа юмуудаа нэг л бүтэлгүй эхэллээ тэр өвгөнийг юун ч хол явуулдаг юм сүүлдээ бахардаж унах шахав даа
2013-10-07
Irgen:
Garaagaa ehlenguut untraad...sain yor bish dee!!!
2013-10-07