Улстөрчид ба бид
Улстөрчид... Энэ цагийн нөхдүүд хаанаас бий болсон бэ. Улс төр бизнесменүүд нь холилдохоор ОЛИГАРХИ гэсэн томьёоллыг бий болгоод байгаа юм. Гадны нэр товъёог өөриймсгөж чаддаг монголчууд шиг ард түмэн тун ховор. Нөгөө урд хөршийн хэлний Гөөгөө-г Юндэн Гөөгөө гээд л суурьшуулчихдаг ард түмэнг өөр юу ч гэмээр юм бэ дээ. За тэгээд понариас эхэлнэ. Хөөрхий Б.Ренчин гуай амиа дэвсэн байж монгол манжаар болгож дөнгөсөн юм гэнэ лээ. Энэ улстөрчид гээчийг бид л бий болгосон.
.
Харааж зүхэж, магтан алдаршуулж байхыг бид өөрсдөө л хүссэн. Хэзээ ч бид олонхи биш болохоор өөрсдийгөө тэнэг гэж шүүмжлээгүй. Нэг бай нь байж хэмээн олуулаа буудах болохоос биш. Хэсэг нөхдөө буудаж байхад нэг их асуудал байх биш. Энэ хувьсгалын теоромийг зарим нь маш сайн ухаарч. Тэртэй тэргүй буудуулахаас хойш жаахан идээд авья гэж. Сайхан задгайрсан даа. Мөн чиг их буудсан даа. Илрээгүй олонхи нь одоо илрээд шорон орондоо жаргаж байна.
.Нөгөө улстөрчид нь үндсэн үүргээ бараг мартсан. Ямсар сайндаа баруун зүүний хоёр нам нийлээд түмэндээ мөнгө нийлүүлэхээр уралдаж байхав дээ. Хариуд нь эдийн засаг ямар болов. Үргэлж нэг барааг нэг ижил үнээр худалдаалахыг тэгээд ашиг орлого олохыг бодлоо. Нэг байна уу хэд хэдэн нам байна уу хамаагүй олон ургальч үзлийг уралдлуулаад барууны зүүний чиг баримжаатай хэмээн сэтгэх “жаахан” бидний сэтгэлгээ рүү сайхан нулимав.
.
Цагаан, улаан аль нь ялгаагүй. Сонгуульд нэг нь нийгмийн баримжаатай нөгөө нь эдийн засгийн баримжаатай гээд л байсан хөгнөө хөлдөө чирэв. Монголын ард түмэн бидний дундаас ургаж төрж гарч ирсэн мануусын төлөөлөл харин эд нар үнэхээр улсаа хөгжүүлж, ардаа жаргаах гэж төрд зүтгэж байгаа юу.
.
Магадгүй гэж найдаж итгэлээ өвөрлүүлсэн төр улсын удирлагуудын хөдөлмөрийн хөлс даан ч бага болохоор хийсэн ажлаасаа мөнгө хөрөнгө завших хүсэл нь ажлын хажуугаар анхаарлыг нь хоёрдуулж ажил цалгардуулан хөрөнгө сайхан зувчуулж байна. Сайхан гэдэг үгийг яагаад ингэтлээ хэрэглээд байна гэхээр эдэнд маань ичих нүүр алга. Дараа нь ийм өндөрлөгт хүргэсэн бидэнд ичих нүүр бас хоёр байх шиг.
.
Хэн хэн нь нэгнээ шүүмжилж байгааг нь анзаарахаар бид ингэж байсан юм чинь эд нар ч ингэж идэж ууж байгаа гэсэн туршлага дээр тулгуурласан хардлага л яриад байгаа, ингэж шүүмжилж байгаа нь ажил сайжруулъя гэхээсээ алдаан дээр нь дөрөөлж ард түмнээс үнэлгээ салгах гэсэн өчүүхэн бодол л байх. Бид яаж ойлгож үнэлгээ өгөхөө мэдэхээ больсон байна. Нөгөө хэд нь ч энэ дээрх нь дөрөөлдөг байж. Боловсролын тухай өч төчнөөн нийтлэл санал шүүмжлэл гарч байхад сайд “Өө тэд нар өөрснөө болохгүй байгаа юм аа” гээд сууж байдаг. Гэтэл монгол хүний чадамж чадавхийг дэмжиж шинжлэх ухааны салбарт төсвийн нэг ч хүрэхгүй хувийг мань хашир төсөвлөж суугаа шүү дээ.
.
Хаана чинь тэгээд Монгол хүн ажиллаж гайхамшигаа дэлгэх болж байна аа. Улстөрчид бас Монголчууд... Хаана чинь энэ МОНГОЛ маань өнгөтэй өөдтэй байх болж байна аа.
.
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ