Б.Бадрал: Төсвийн тасалдал татварын хуулийн өөрчлөлттэй ямар ч холбоогүй
Татварын хуулийн өөрчлөлт яригдаж эхлээд байгаа. Төсвийн орлогын тасалдалтай холбоотой татварын хуулинд өөрчлөлт оруулж төсвийн орлогыг нэмэгдүүлэх санаа гэх хардлага бий. Иймд Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадралаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
6
-Төсвийн орлогын алдагдал 1,5 тэрбум төгрөгт хүрсэн. Үүнийг нөхөх аргыг татварын хуультай холбоод байгаа. Татварын хуулийн өөрчлөлт болоод төсвийн орлогын алдагдал холбоотой юу?
Нийгэмд “магадгүй” гэсэн мэдээлэл их байна. Татварын хуулийн хоёр дахь удаагийн шинэчлэл төсвийн орлогын тасалдалтай ямар ч хамаагүй. 2013 оны нэгдүгээр улирлаас Сангийн яам, Татварын алба хуулийн шинэчлэл дээр ажиллаж эхэлсэн. Хоёр дахь шинэчлэлийг энэ цаг мөчтэй холбож ойлгох ямар ч шаардлага байхгүй. Энэ шинэчлэлээр татварын хувь хэмжээ нэмэгдэхгүй, бас гадуур бичээд байгаа шиг орон сууцны татвар авахгүй. Шинэчлэлд Монгол Улсад амьдран суух зориулалтаар ашиглаж байгаа орон сууцнаас ямар нэгэн байдлаар татвар авахгүй. Ийм зүйл огт яригдаагүй гэдгийг албан ёсоор хэлье.
6
-Татварын багц хуулинд ямар өөрчлөлт орж байгаа вэ?
Татварын хуулийн хоёр дахь шатны шинэчлэлийн үндсэн зорилго татварын тогтолцоог боловсронгүй болгох. Сангийн яамнаас тавигдаж байгаа гол бодлого нь эдийн засгийн өсөлтийг дэмжихүйц, тогтвортой, ойлгомжтой, шударга татварын тогтолцоог бий болгох. Нийгмийн өөрчлөлтөөс шалтгаалж татварын тогтолцоо шинэчлэгддэг. 2005-2007 оны хооронд хийгдсэн эхний шинэчлэлээс харж болно. Одоо татварын тогтолцоог боловсронгуй болгоё гэсэн зарчимтай байна. Шинээр 2 төрлийн татвар орж ирнэ. Энэ нь Хотын татвар, Өв залгамжлал бэлэглэлийн татвар. Шинэчилсэн найруулгаар бол Хувь хүний орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Аж ахуй нэгжийн албан татвар, Татварын ерөнхий хуулиуд яригдана.
6
-Тодруулбал?
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр Ашигт малтмалын хууль дотор байсныг Татварын ерөнхий хуулинд оруулж байгаа. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон газрын тосны нөөц ашигласны төлбөр гэсэн хууль гарч ирнэ. Урьд байсан жижиг хуулийг зарим төрлөөр нэгтгэж, зармыг нь салгаж дэлгэрүүлсэн байгаа. Жишээлбэл, Аж ахуй нэгжийн орлогын албан албан татварт Уул уурхайн татвартай холбоотой бүлэг бий болгосон. Манай улсад уул уурхайн салбар чухалд тооцогддог тул тусгайлан бүлэг бий болгосон юм. Хувь хүний болон Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчдийн талаар тодорхойлолтуудыг гаргаж ойлголцлын зөрүүгүй болгосон. Бэлэн мөнгөний урсгалын хяналт тавих бололцоог хангаж зорилгоор Сангийн яам ажиллаж байгаа. Татварын алба ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа.
6
-НӨАТ дээр тодорхой ямар өөрчлөлт гарч байгаа вэ?
Аж ахуй нэгжүүдэд НӨАТ босгын асуудал яригддаг. Босгыг чөлөөлнө, чөлөөлөхгүй гээд. Нэг мөр босгогүй байвал яах вэ гэдэг асуудал яригддаг. Татвар гэдгийг эхлээд ойлох хэрэгтэй. Татвар ашигтай, энгийн, шударга байх ёстой. Ямар учраас босго тооцдог вэ гэхээр аж ахуй нэгжийн татвар төлөхөд гаргах зардал, төрийн албаны татвар хураахад гаргах зардал хоёрын уулзвар цэг гэж байдаг. Үүнийг харж байж босгыг тогтоодог. Олон улсын дүрэм ч бий. Энэ дүрмийн хэмжээнд босго тооцогдоно. Огт босгогүй бол ТҮЦ болгон татварын падантай болж, тайлан гаргах хэрэгтэй болно. Та бид нар хоорондоо ямар нэгэн гүйлгээ хийх л юм бол НӨАТ тайланд хамрагдаад явна. Энэ нь өсөх шалтгаан болдог. Хэт өсөх юм бол далд эдийн засагт хяналт тавихад саад учирдаг. Тэгэхээр босго бага зэрэг өснө.
6
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ