Бин Ладены итгэмжлэгдсэн төлөөлөгчийн баривчилжээ
Америкийн хүчнийхэн Африкт томоохон хэмжээний тусгай ажиллагаа явуулжээ. Америкийн хэвлэл мэдээлэлд нийтлэгдсэнээс үзвэл “Аль-Каида” бүлгийн толгойлогчийн нэг Анаса аль-Либиг олзолсон байна. Анаса аль-Либи 1998 онд Кени, Танзан дахь АНУ-ын Элчин сайдын яам руу алан халдсан ажиллагааг зохион байгуулагчийн нэг байжээ. Мөн хамгийн сүүлд Кенийн Найробигийн худалдааны төвийн террорист ажиллагаанд сэжиглэгдэж байгаа аж.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Америкийн тусгайгийнхны Африкт явуулсан ажиллагаа нь АНУ алан хядлагад хамааралтай этгээдүүдтэй хэзээ нэг цагт хариуцлага тооцох болно гэдгийг сануулсан хэрэг боллоо. Алан хядагчид зугтааж болох ч нуугдаж чадахгүй” хэмээн мэдэгджээ. “Нью-Йорк таймс” сонинд бичсэнээр дээрх ажиллагаа нь АНУ-ын ХМТ, ТЕГ-ын хамтарсан ажил байжээ.
Анаса аль-Либигийн төлөө таван сая ам.долларын шагнал амлаад байсан юм. Тэрбээр Осама бин Ладены итгэмжлэгдсэн хүн байсан гэдэг.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ