Монголыг эдийн засгаа төрөлжүүлэхийг сануулав

6
Эдийн засгийн удаан үргэлжилсэн уналтаас гарч эхэлжээ
7
Дээрх тайланд энэ оны гуравдугаар улиралд дэлхийн эдийн засгийн өсөлтийн эрч сайжирсан дүн гарчээ. Дэлхийн эдийн засаг ийнхүү өссөн нь Зүүн Азийн хөгжингүй орнууд уг өсөлтийн тавны хоёр хувийг эзэлсэнтэй салшгүй холбоотой аж. Энэ талаар Дэлхийн банкны Зүүн Ази номхон далайн бүсийг хариуцсан дэд ерөнхийлөгч Аксел ван Тротсембург “Зүүн Ази, номхон далайн бүс нь дэлхийн ДНБ-ийн 40 хувийг бүрдүүлж, дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч хэвээр байна. Энэ нь өөр бусад дэлхийн бүсүүдэд байхгүй үзүүлэлт” хэмээв.
7
АНУ, Япон болон Евро бүсийн орнуудын эдийн засгийн өсөлт сүүлийн 30 сард анх удаа өсөлттэй гарсан байна. Тодруулбал, Евро бүсийх 2013 оны хоёрдугаар улиралд өмнөх улирлаасаа 1.2 хувийн өсөлттэй гарч, удаан үргэлжилсэн эдийн засгийн уналтаас гарч эхэлжээ. Тэгвэл АНУ-ын эдийн засгийн өсөлт 2.5 хувьд хүрсэн нь эдийн засгийн сэргэлт эрчимжиж буйг харуулж байна гэж Дэлхийн банкнаас үзжээ. Японы эдийн засгийн тухайд ч 3.8 хувьд хүрч тэлжээ. Мөн Бразил, Хятад, Малайз, Өмнөд Африк болон Турк гэх мэт хөгжингүй орнуудын өсөлт мөн хоёрдугаар улиралд хурдасчээ.
7
Хятад хөгжингүй орнуудад сөргөөр нөлөөлөв
7
Аксел ван Тротсембург “Дэлхийн ерөнхий эдийн засгийн өсөлт хурдасч буй тул үүнийгээ хадгалах, ядуурлыг бууруулах, ядуу эмзэг бүлгийн иргэдийн амьдралыг дээшлүүлэх үүднээс хөгжингүй орнууд бодлогодоо болон бүтэцдээ өөрчлөлт хийх хэрэгтэй” гэв. Учир нь дэлхийн эдийн засаг бүрэн сэргэхэд олон эрсдэл байгаа аж. Өөрөөр хэлбэл, уг бүсийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт дунджаар 7.1 хувьтай гарч, дэлхийд тэргүүлж байгаа ч Зүүн Азийн эдийн засаг удааширч эхэлжээ. Энэ нь АНУ-ын төсвийн гацаатай холбоотойгоор тодорхойгүй байдал үүсч, хөгжингүй орнууд мөнгөний бодлогоор эдийн засгаа сэргээх хөтөлбөрөө зогсоосонтой холбоотой юм. Үүнээс үүдэж АНУ-ын эдийн засаг 0.1 хувиар буурах хандлага ажиглагджээ. Энэ нь Зүүн Ази, номхон далайн бүсийн орнуудын эдийн засгийн өсөлт 0.5 буурахад нөлөөлөх юм байна.
7
Түүнчлэн Хятад улс эдийн засгийн бүтэцдээ өөрчлөлт оруулсан байна. Тус улс дэлхийн эдийн засгийн хямралыг давахын тулд томоохон зээлийн тэлэлтийн тусламжтайгаар хөрөнгө оруулалтад суурилсан эдийн засгийг дэмжих нүсэр хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэтэл энэ нь урт хугацаандаа тогтворгүй болжээ. Учир нь сүүлийн жилүүдэд дээрх шалтгаанаар олгосон зээл нь эргээд тус улсын эдийн засгийн бүх салбаруудад өрийн хэмжээг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдалд нь сөргөөр нөлөөлж эхэлсэн байна. Одоогоор тус улсын банкны системд байгаа найдваргүй зээлийн хэмжээ 14 хувьд хүрчээ. Иймээс тус улс эдийн засагт хурдтайгаар өсч буй зээлийн өсөлтийг хязгаарлах, орон нутгийн төсвийн санхүүжилтийг оновчтой болгох, санхүүгийн салбарын шинэчлэлийг өргөн цар хүрээтэй болгохоор болсон байна. Ийнхүү Хятадын эдийн засаг экспортод суурилсан эдийн засгаас дотоодын эрэлтэд суурилсан эдийн засагт шилжсэн нь Зүүн Азийн хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлтийг сааруулахад нөлөөлж байгааг уг тайланд онцолжээ. Тодруулбал, хөрөнгө оруулалт буурсан нь дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унан, Индонез, Малайз, Тайланд гэх мэт томоохон дунд орлоготой орнуудад экспортын хувь хэмжээ нь төлөвлөсөндөө хүрэхгүйд хүрч, эдийн засгийн өсөлт сулрахад хүргэжээ. Ийнхүү Зүүн өмнөд Азид гарч байгаа эдийн засгийн сааралт нь бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатайг харуулж байгааг Дэлхийн банкны эдийн засагчид зөвлөж байна. Тухайлбал улс орнууд үр ашигтай төсвийн менежмент хэрэгжүүлэх, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, гадны валютаар авсан зээлээ багасгах замаар улс орон орж ирэх хөрөнгийн урсгалыг ижил түвшинд барих хэрэгтэй юм байна. Мөн эдийн засгийн өсөлтөө дээшлүүлэхийн тулд төсвийн тогтвортой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй аж. Тодруулбал төсвийн урт хугацаанд харсан бодлого барьж, хэт үрэлгэн байхгүй байх, макро эдийн засгийн тэнцвэржилтийг хангах үүднээс инфляци болон валютын ханшийн эрсдлээ тэнцвэржүүлэх шаардлага тулгарчээ.
7
Хятадыг эс тооцвол уг бүсийн өсөлт 2013 онд 5.52 хувь, 2014 онд 5.3 хувьтай гарна гэж тоцоолжээ. Хэрэглээ болон зогсолтгүй мөнгөн шилжүүлэг нь Флиппиний эдийн засгийг тэлэхэд чухал нөлөө үзүүлж байгаа аж. Мөн Камбуж нь хувцасны бүтээгдэхүүний экспорт болон аялал жуулчлалын салбараа хөгжүүлэн эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлсэн байна.
7
Монгол эдийн засгийн өндөр үзүүлэлтэй гарчээ
6
Монголыг тойрсон орнуудын хувьд эдийн засгийн сааралт ажиглагдаж байна. Хятад улсын эрэлт буурч байгаа нь Монгол улсын эдийн засгийн өсөлтөд дарамт учруулж буй аж. Иймээс цаашид Монгол улс уул уурхайгаас бусад салбараа түлхүү хөгжүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай байгаа юм. Түүнчлэн Чингис бондтой холбоотойгоор эдийн засагт их хэмжээний мөнгө зарцуулагдаж, энэ нь бараа бүтээгдэхүүний үнийг өсгөсөн хэмээн Дэлхийн банкнаас хэлж байв.
6
Монгол улсын хувьд энэ онд эдийн засгийн өсөлт нь 12 хувьтай буюу хоёр оронтой тоотой гарсан нь бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт юм байна. Иймээс цаашдаа энэ эдийн засгийн өсөлтөө хадгалахын тулд бусад улс оронтой адилхан макро зохистой бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгтэй аж. Мөн төсвийн зардлаа танах, бусад гадаад нөхцөл байдлаас шалтгаалах савлагаанд өртөхгүй байх арга хэмээ авах хэрэгтэйг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Тае Хьюнг Ли хэлсэн юм.
6
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ