Б.Чойжилсүрэн: АН-ын нэр дэвшигчид увайгүй загнаж байна
“УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнгээр Увс аймагт МАН-аас нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар мөнгө тараасан нь шүүхээр тогтоогдож, мандатыг нь хүчингүй болгох эх үүсвэр гарсан” хэмээн АН-ынхнаас өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй уулзаж, энэхүү асуудалд ямар байр суурьтай байгаа талаар ярилцлаа.
6
6
-АН-аас “Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар нь мөнгө тараасан хууль бус үйлдэл нь шүүхээр тогтоогдсон” гэсэн мэдээллийг олон нийтэд хүргэлээ. Үүнээс үүдэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар мөнгө тараасан хэргээ нууж, УИХ-д хууль бусаар сууж байгаа гэж хүмүүс хардаж эхэллээ. Та үүн дээр тайлбар өгөхгүй юу?
-АН-ын Т.Мэндсайхан, Д.Нямхүү, нөгөө нь Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь гэл үү, тэд мэдээлэл хийсэн юм билээ. Тэгэхээр би юуны өмнө АН-ын мянга, мянган гишүүдийг буруутгамааргүй байна. Яагаад гэвэл тэр гурван хүний байр суурийг өөр олон гишүүнийх гэж тулгаж болохгүй. Гурван хүн мэдээлэл хийснээс болоод АН-ынхан бүгдээрээ ийм бодолтой байна гэж хэлэх нь өөрөөсгөл байх. Харин сонгуульд өрсөлдөөд ялагдсан Т.Мэндсайхан, Д.Нямхүү нар энэ үйлдлээрээ улайран дайрч байгаагаа харуулж байна. Мэдээж хэрэг ялагдсан хүн нь гомдох нь аргагүй чтэдний үйлдэл хэрээс хэтэрлээ.
6
6 -Шүүхийн үйл явц өнгөрсөн сарын 13-нд дууссан. Тэгэхээр АН-аас нэр дэвшигч Т.Мэндсайхан, Д.Нямхүү нарыг УИХ-д тангараг өргүүлэх асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо энэ сарын 13-нд гаргах ёстой гэх нь бий. Үнэхээр ийм нөхцөл бий юү? -Нэгэнт тангараг өргөөд, УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг хэрэгжүүлээд явж байгаа тохиолдолд бид хоёрын мандатыг хүчингүй болгох эрх тэдэнд байхгүй. Мянган мянган сонгогчид бидэнд итгэл үзүүлээд УИХ д сонгосон. Харин тэдний итгэлийг хөсөрдүүлж, өөр хүмүүсийг гаргана гэдэг иргэдийн сонгох эрхийг хааж, боосон л асуудал шүү дээ.
6
-Увсын тойргийн маргааныг хоёр шатны шүүхээр авч үзсэн байна. Харин Захиргааны хэргийн шүүхээс энэ хэргийг өөр шатны шүүхээр шийдвэрлүүлэх ёстой гэснийг МАН-ынхан ялалт байгуулсан гэж ойлгоод байна гэж АН-ынхан хэлж байгаа. Та шүүхийн үйл явцын тухай мэдээллийг өгөхгүй юү? -Шүүхийн гурван шийдвэр нь бид хоёрын талд гарсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал 2012 оны арваннэгдүгээр сард Увсад болж, энэхүү хурлын шийдвэр бид хоёрын талд гарсан. Үүний дараа Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх хурал болж, АН-ын талд гарсан юм. Энэ хурлын дараа Ч.Хүрэлбаатар гишүүн бид хоёр гомдол гаргасан. Харин Дээд шүүхийн шийдвэр нь бид хоёрын талд гарсан. Харин Дээд шүүхийн шийдвэр бид хоёрын талд гарсан учраас АН гомдол гаргасан л даа. Гэхдээ АН-ын хүсэлтийг хүлээж аваагүй. Би шүүхийг хамгийн үнэн, зөв шийдвэрээ гаргадаг гэж боддог. Гэтэл “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар өөрсдийнхөө талд гарлаа гэж бодсон. Гэтэл байдал тийм байгаагүй” гэж АН-ынхан мушгин гуйвуулж ярьж байгаад харамсаж л байна.
6
-Магадгүй энэ үйлдлээрээ АН-ынхан шүүх, эрх мэдлийг өөрсдийнхөө талд үйлчлүүлж чаддаг гэсэн илэрхийлэл байж болох уу? -Би бүтэн нэг жилийн хугацаанд дуугүй явсан. Яагаад гэвэл, шүүх үнэнийн талд үйлчлэх ёстой. Харин бидний гомдлыг шийдвэрлэх хүртэл ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Гэхдээ гурван ч удаагийн шүүхийн шийдвэр бидний талд гарсан. Гэтэл үүнийг үгүйсгэж, АН-ын зарим хүн ийм үйлдэл гаргаж байгаад гайхаж л сууна. Тэр ч байтугай биднийг шоронд “Хийчихсэн” сууж байлаа. Тэд мэдээлэл хийх үеэрээ Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёр “Өөрсдийнхөө хийсэн үйлдлээрээ 5-10 жилийн ял эдэлнэ. Шоронд орж таарна” мэтээр ярьж байна. Үнэхээр ингэж ярьж болох уу. Үүнийг нь ойлгохгүй байна.
6
6
-УИХ-ын гишүүн “Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарийн хийсэн үйлдлээс болж долоон хүн ял эдэлж байгаа гэх мэдээлэл гарч байна. Үнэхээр долоон хүн та хоёроос болж ял эдэлж байгаа юм уу?
-АН-ын нэр дэвшигчид увайгүй загнаж байна. Тийм зүйл байхгүй. Харин захиргааны хариуцлага хүлээсэн асуудал байгаа. Гэхдээ энэ байдлыг АН-ынхан бидний эсрэг ашиглах ямар ч шаардлагагүй.
6
-Сонгуулийн ерөнхий хороо та хоёрын оронд АН-ын хоёрыг тангараг өргүүлбэл яах вэ? -Мэдэхгүй юм. Ямар ч байсан Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг харъя. Уг нь Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрээ аль эрт гаргачихсан. Гэтэл одоо эрх зүйн ямар үндэслэлээр ингэж яриад байгааг нь ойлгохгүй байна. Би УИХ-д өнгөрсөн дөрвөн жил сууж туршлагажсан. Энэ үүднээс харахад ямар ч боломжгүй л гэж харагдаад байгаа юм.
6
-УИХ дахь МАН ын бүлгээс энэ асуудалтай холбогдуулж АН ынхныг энэ үйлдлээ зогсоохыг шаардсан. Та хоёр бүлгийн гишүүддээ хандсан уу? -Бид хоёрын хувьд энэ асуудлаар бүлэгтээ хандаагүй. Яагаад гэвэл, асуудлыг улам дэвэргэхийг хүсээгүй. Нөгөөтэйгүүр бүлгээр асуудлыг шийдүүлэхээр гуйх нь утгагүй гэж үзсэн.
7
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ