ТОП-20 индекс буурсаар байна
Монголын Хөрөнгийн бирж дээр өнөөдөр 84 хэлцэл хийгдэж, 22 ХК-ийн 66478 ширхэг хувьцаа арилжжээ. Энэ өдөр багцын болон тендер саналын арилжаа хийгдээгүй бөгөөд энгийнээр нийтдээ 32,237,071.99 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа явагдсан байна.
ТОП-20 индекс 13866.22 нэгжид хүрч, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийнхаас 67.16 нэгжээр буюу 0.48 хувиар буурчээ. Даваа гарагийн арилжаагаар есөн ХК-ийн үнэт цаасны ханш өссөн бол таван компанийнх бууралттай гарсан аж. Харин найман ХК-ийн хувьцааны ханш тогтвортой байжээ.

А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ