Өнөөдөр дөрвөн байнгын хороо хуралдана

img

 

Өнөөдөр дөрвөн байнгын хороо хуралдана. Тодруулбал, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд болно. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэнэ. Мөн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/-ийн талаар хуралдах юм. Түүнчлэн Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан тус тус болно.

6

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ