Далайн чөтгөр Фитоу дахин дэгдлээ
Хятадын зүүн хэсгийн далайн эргийн бүс нутгийг Фитоу далайн шуурга цаг уурчдын мэдэгдэж байснаар өчигдөр оройн 09.00 цагийн орчимд дахин дайран өнгөрлөө. Далайн шуурганы дараагаар тус хэсэгт их хэмжээний хөрсний гулгалт үүсч, аврагчид тусламж үзүүлэхэд нэлээдгүй хэцүү байгаа аж.
Хятадын цаг уурын албаныхны зүгээс Фитоу далайн шуурганы бүс нутгуудад гамшгаас сэргийлэх түгшүүрийн дохиоллыг “улаан” түвшин болгосон хэвээр байгаа юм. Далайн шуурганд хамгийн их хохирсон Фужян мужид гэрэл цахилгаан тасарсан бол, Зажян мужид 1000 гаруй байшин сүйдсэн байна. Фужян мужаас 177 мянган хүнийг, Зажян мужаас 574 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, түр лагерьт байрлуулсан хэмээн “Синхуа” агентлаг мэдээллээ.
Энэхүү Фитоу далайн шуурга нь 1999, 2001, 2004, 2006 онуудад дэгдэж 100 мянган хүний аминд хүрч байжээ. Хятадууд энэхүү далайн шуургыг “Далайн чөтгөр” хэмээн нэрлэдэг байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ