
Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх зорилго бүхий “Гудамж” төслийн хүрээнд 33 уулзвар өргөтгөн шинэчлэхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар 12 уулзвар ашиглалтад оруулаад байгаа билээ. Үүн дээр нэмээд дахин зургаан уулзварын ажил одоо дуусах шатандаа оржээ. Тодруулбал, ТЭЦ3 болон “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн урд уузваруудын зам барилгын ажил дуусч, өнгө хучилт хийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийг бүрэн нээсэн байна. Харин Гэмтлийн эмнэлгийн урд зам, уулзварын өргөтгөл шинэчлэл дууссан бол I хорооллын арын замыг уг замтай шууд холбосон шинэ уулзвар гаргах ажил 90 гаруй хувьтай байгаа юм.
Тус уулзварын налуу хэсэгт олон үе бүхий бэхжүүлэлтийн суурь хийснээс гадна арматураар хүчитгэсэн бетон түшэц хана барьж, суурь болон өнгө хучилтын ажил дууссан. Түүнчлэн 25 дугаар эмийн сангийн урд уулзвар, Циркийн арын уулзварын өргөтгөтгөлын ажил дуусч, одоо тэмдэг тэмдэглэгээ хийж байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ