Бэлх, Тоосгоны үйлдвэр орчмын газар чөлөөлөх ажил үргэлжилж байна

Гэтэл уг газарт зөвшөөрөлгүй, дураараа хайс хашаа барьсан, нэгэнт олгогдох газар гэдэг мэдээлэл авсан иргэд зохион байгуулалтгүй бууж эхэлсэн зөрчил ихээр гарч байгаа юм. Иймээс иргэдийг зохих шийдвэр гараагүй, төлөвлөлт хийгдээгүй газарт дур мэдэн суурьшуулахгүй байх, төрийн өмчийн газрыг хамгаалах зорилгоор дүүргийн Өмч газрын харилцааны албанаас удаа дараа газар чөлөөлөх шаардах, мэдэгдэх хуудсуудыг өгсөн ч зөрчил арилахгүй байгаа тул дүүргийн Засаг даргын 363 тоот Захирамж гаргасан юм. Захирамжийн дагуу газар албадан чөлөөлөх ажил эхлээд, ажлын явц 91 хувьтай байна.
Албадан чөлөөлөх ажил нь хэсэг бүлэг иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан ч одоогоор 2 тал хашаа 6 гэр үлдээд байгаа аж. 16 дугаар хороо, Бэлхийн Тоосгоны үйлдвэрт зөвшөөрөлгүй буусан айлуудын шон, хашааг буулгаж газар чөлөөлөхөд 1 760 000 төгрөг зарцуулсан тухай Сүхбаатар дүүргийн хэвлэл мэдээлийн албанаас мэдээллээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ