Чингисийн талбай дээр 1000 залуу ном уншина

img

Өнгөрөгч сарын эхээр “Номтой нөхөрлөе клуб” ТББ-аас хэвлэлийн хурал зарлаж, Үндэсний номын сан болон Д.Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сангийн үйл ажиллагааг жигдрүүлэн, даруйхан  ашиглалтад оруулахыг шаардсан. Мөн дүүрэг хороо бүрт орчин үеийн стандартад нийцсэн номын сантай болгох шаардлага НЗДТГ болон ССАЖЯаманд хүргүүлж байсан.

Тэгвэл ирэх баасан гарагт 1000 залуус нэгдэн “Бид бааранд биш номын санд суумаар байна” тайван жагсаал, талбай дээр ном унших флашмоб хийх аж. Тэд 10:00 цагт засварын ажил хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа Д.Нацагдоржийн номын сангийн үүдэнд цуглан, Чингис хааны нэрэмжит төв талбай дээр ирж, 30 минутын хугацаанд нийтээрээ ном унших юм байна.

Хичээлийн шинэ жил эхлээд сар гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад ихэнх оюутнуудын суудаг номын сангийн үйл ажиллагаа эхлээгүй бөгөөд засварын ажил хэзээ дуусах нь тодорхойгүй байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дорж :
Гоё шүү, баярлалаа залуус аа.
2013-10-10
Хэт туйлшрах юм аа:
АН-ынхан сайн юм их хийж байх шиг л байна. гэвч Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгосон нь үнэхээр тэнэг хүүхэд шиг гэнэн бодлогогүй үйлдэл байсан юм. Аливаа зүйл хэт үзэл сурталжаад ирэхээрээ үнэн утгаа алддаг энэ үйлдэл нь яг л тийм юм болсон. АН болоод МАН энэ талбайг хувьчилж авах маягийн өрсөлдөөн юм уу хаашаа юм бэ. Анх талбайг байгуулахад олон нийтэд танигдсан ганцхан баатар, жанжин, од нь Сүхбаатар байсан учраас түүний нэрээр нэрлэсэн энэ нь тухайн үедээ улс төрийн агуулгатай ч байсан байх. гэхдээ ард түмний дунд нэгэнт бий болсон түүхийг өөрчлөх хэрэггүй байсан юм. Заавад гадаадынхны танидаг хүнээр буюу чингис хаанаараа нэрлэх нь чухал байсан бол өөр газарт байгуулж болох шүү дээ. Жишээ нь цонжин болдогтоо дагуулаад л очино биз. Бат-Үүл дарга болоод бусад дарга нар хэтэрхий цэцэрлэгийн хүүхдийн хэмжээнд сэтгэсэнд нь жаахан ичиж байна шүү. Одоо ч гэсэн хүмүүс сүхбаатарын талбай л гэж ярьж байгаа. Өмнө манай түүхийг гадныхан зохиож өөрчилдөг цаг үе байсан бол одоо өөрсдөө буюу АН-ынхан өөрчилж зохиох болох нь дээ. Аягүй бол Чингис хаан ардчилсан намын гишүүн байсан гэж магадгүй боллоо. Хэхэ
2013-10-08
123456:
БҮР СОЛИОРЧ ГҮЙЦЭХ НЬ
2013-10-08
altaa:
shn sanaa bn zaluusaa!
2013-10-08
Батболд:
Чингисийн талбай гэж хаана байдаг юм бэ? Мэдэхгүй л юм байна шүү...
2013-10-08