Грекийн Батлан хамгаалахын сайд асан 20 жилийн ял авав

img

Грек улсын шүүхээс Батлан хамгаалахын сайд асан Акиса Тсохатзопулосад 20 жилийн хорих ял оноосон хэмээн “ВВС” агентлаг мэдээллээ.

Акиса Тсохатзопулосаг 2008 онд авлигын хэрэгт орооцолдсон мөн мөнгө угаасан гэх  хэрэгт буруутгасан байна.

Түүнийг сайдаар ажиллаж байх хугацаандаа авсан авлигын хэмжээ 55 сая евро байсан нь 20 жилийн ял авахад хангалттай хэмээн Дээд шүүх үзжээ.

Акиса Тсохатзопулоса 1996-2011 онд Батлан хамгаалахын сайдаар ажиллахдаа хуягласан танк, текник хэрэгслийн гэрээ хийх зөвшөөрөл өгөхдөө их хэмжээний авилга авсан байсныг илэрүүлсэн аж. Сайдаас гадна түүний эхнэр, хоёр охин, ойрын садан төрлүүдийгэнэ хэрэгт хамтран оролцож, авилгын талаар нуун дарагдуулсан хэрэгт буруутган 12-15 жилийн ял ногдуулжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bayrlaj vz:
ulsiin hurlaiin gishvvd mongold gishvvn bgaadaa bayrlah heregtei za
2013-10-08
gashuun vnen:
mongold ch gsn tgh heregtei
2013-10-08
Huuli juram:
Uls gurnuud iim l hatuu huulitai baih eostoi, getel manai ulsiig har. Odoo zarim neg ni Solongost zugaalaad yavj baina.
2013-10-08