Улсын их дэлгүүрт уртын дууны баяр болно
Зууны манлай уртын дуучин өргөмжлөлт, Хөдөлмөрийн баатар, АЖ уртын дуучин Н.Норовбанзад агсны мэндэлсний 82 жил, түүний нэрэмжит сан байгуулагдсны 10 жилийн ой энэ онд тохиож байгаа аж.
Үүний хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагаанууд ирэх баасан гарагт болох бөгөөд Н.Норовбанзад, Н.Банзрагч нарын “Гэр музей”-г нээнэ. Мөн энэ үеэр улсын их дэлгүүрт “Уртын дууны баяр” болох юм.
Тус баярт 2006 оны Н.Норовбанзадын нэрэмжит уртын дуучдын анхдугаар тэмцээний Гран-при шагналт уртын дуучин Б.Батмэнд болон үе үеийн шавь нар оролцож уртын дуугаа эгшиглүүлэн, багшийнхаа дурсгалыг хүндэтгэх юм байна. Энэхүү үйл ажиллагаа нь үзэхийг хүссэн хүн бүрт нээлттэй болох аж. Мөн СУИС-д Н.Норовбанзадын нэрэмжит уртын дууны тэнхим нээхээр болжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ