Банкуудад найман сая ам.доллар, 70 сая юань худалджээ

img

Монголбанканд өнөөдөр өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлжээ. Энэ удаагийн арилжаагаар төв банк найман сая ам.доллар, 70 сая юань худалдаж, валютын захад ам.доллар болон юань нийлүүлсэн байна.

Түүнчлэн өнөөдөр банкууд своп хэлцлээр ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад 50 сая ам.доллар нийлүүлжээ. Өнөөдрийн байдлаар Монголбанкны зарласан ханш ам.доллар 1663.88 төгрөг, юань 271.81 төгрөг байна.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ