Д.Тэрбишдагва: Мөнхийн найрамдалт хөршдөө тусалж байна

img

 

ОХУ-ын Алс дорнодын бүс нутагт байгалийн гамшгийн улмаас их хэмжээний хохирол учирсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас 50 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн юм. Энэхүү тусламжийг ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд В.В.Самойленкод гардуулах ёслол өнөөдөр Монгол Улсын шадар сайд Д.Тэрбишдагвын өрөөнд боллоо.

6

Уулзалтын эхэнд Шадар сайд Д.Тэрбишдагва  Элчин сайд В.В.Самойленкод хандан “Өнгөрөгч долдугаар сард ОХУ-ын алс Дорнодын бүс нутагт их хэмжээний бороо орж, үер буусны улмаас 150 хот суурин газар, 135 мянган айл өрх их хэмжээний хохирол учирсан. Тиймээс мөнхийн хөрш ОХУ-ын ард түмэнд туслах шийдвэрийг Монгол Улсын Засгаас шийдвэрлэсэн юм.  Энэхүү шийдвэрийг биелүүлэх хүндтэй үүрэг хүлээж байгаадаа баяртай байна” гэлээ.

6

Харинй элчин сайд В.В.Самойленко хэлэхдээ “Манай улсын Алс Дорнодын хэсэгт учирсан байгалын гамшгийг арилгахад тусламж үзүүлэх шийдвэр гаргасан Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлж байна.   Урьдчилан тааварлахын аргагүй байгалийн гамшгийн хор хохирол маш их байна. Аз болоход нэг ч хүн амь насаа алдаагүй, манай аврагчид маш шуурхай хариуцлагтай ажиллаж чадсан. Та бүхний үзүүлж буй энэхүү хүмүүнлэгийн туслалцааг ОХУ-ыйн Засгийн газартаа шуурхай мэдээлэх болно” гэв.

6

Шадар сайд Д.Тэрбишдагва энэхүү уулзалтын дараа багахан тайлбар хийсэн. Тэрбээр хэлэхдээ “Байгалийн гамшигийн улмаас ихээхэн хэмжээний хохирол учирсан ОХУ-ын Алс Дорнодын нутагт суугаа ард иргэдэд өөрсдийн чадлын хэмжээгээр тус ламжийн гараа сунгах шийдвэрийг Засгийн газраас шийдвэрлэсэн. Энэхүү тусламж нь манай хоёр орны хооронд байдаг түүхэн уламжлалт харилцааг сэргээж байгаа хэрэг юм. ОХУ-аас өмнө нь дайны жилүүдэд бидэнд танк, зэр зэвсгээр тусламж үзүүлж байсныг мартаж болохгүй. Энэ  мөнхийн найрамдалт хөршүүдийн хооронд байх харилцан туслалцаа гэж ойлгож болно” гэсэн юм.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zovoh tsagt nuheriin ....:
Gal usnii ayul gashuun zovlon helj ireh bish, ene hund ued ni tuslah sanaachlaga gargasan Terbishdagva said OK baina. Zovoh tsagt nuheriin chanar tanigdana gej ug baidag. Bagadahgui dee, sain sanaanii uzuuurt tos gedeg yum . Dahiad hun huchnii avrah angia yavuulj hunsnii tuslamj geed urgeljluulj bolno doo. Sain ehlel baina.
2013-10-09
hulguu.:
tenhelvvn yawhad temeegeer tusalsanaas tewdej yawhad teweneer tusal gedeg yum.
2013-10-08
ичигч:
тэрбишдавга тбд андуудаасаа гаргаж байгаа юм шиг татагнаж байж ердөө 50000 -г өгч л дээ . ичдэггүй юм байх даа бүхэл бүтэн улс байж ядаж 100000 -г өгч чадахгүй. энэ чинь аль зун болсон гамшиг. тэр үед нь ганц үг ганхийгээгүй байж. одоо гадаад яамны сайд,ерөнхий сайд нь айлчлах болсон тул ичсэн нүүрэндээ 50000-г бариад очих нь . инээдтэй юм ичмээр юм.
2013-10-08
guunee:
Ichmeer um. Buhel buten uls bna daa.
2013-10-08
сая зуу:
саяаа байг зуун мянгыг хувиасаа өгсөн ч хотойхгүй л баян хүн юмсан гэхдээ яахав ор үгүйгээс болж дээ
2013-10-08
xaan:
aa hymral bolood,nuurs zaragdahgui,zes guihgui baina.hoosnoos deer geed eniig ogloo.zovoh tcagt nohriin chanar gedgiimaa hoo.
2013-10-08
mgl77:
yadaj gants saya dollar ugchihgui de, Mongol hun bn daa
2013-10-08