Натали Портман: Балет бол залуу охидын мөрөөдөл болсон хамгийн үзэсгэлэнтэй урлаг

img

Натали Портман бол Израил гаралтай Америк жүжигчин. Түүнийг “Алуурчин Лион” киноны бяцхан охины дүрээр нь олон хүн мэднэ. “Оддын дайн”-ы хатан хааны дүрийг дэлгэцэнд бүтээснээрээ Холлувуудын алдартнуудын дунд танигдсан нэгэн юм. XXI зууны кино ертөнц дэх “Хар хун” Натали Портманы “ELLE” сэтгүүлд өгсөн ярилцлагыг сонирхуулж байна.

6

-Таны бодлоор амжилтын үнэ цэнэ гэж юу вэ?

-Би өөрийгөө үргэлж их азтай гэж боддог юм. Бид бүгд энэ бизнест албан ёсоор сонгогдсон хэсэг гэж ойлгодог. Хүн бүр авьяастай, хичээж хөдөлмөрлөдөг. Гэхдээ бид энэ бизнест сонгогдож чадсан нь үнэхээр азтай. Бусад хүмүүс 90 хувь хөдөлмөрлөж байхад бид 100 хувь хөдөлмөрлөдөг. Тиймээс бусдаас илүү сайхан амьдарч байгаа ганц зүйлийн нэг. Энэ л хувь тавилан, үнэ цэнэ юм даа.

6

-Та бага насныхаа тухай яриач?

-Багадаа ухаантай хүн болохыг л хүсдэг байсан. Ээж минь чи ухаантай, мэдлэгтэй л байх юм бол бүхнийг өөрийн болгож чадна, ээж нь чамд гоо сайхан, эрүүл биеийг бэлэглэсэн. Харин бусдыг нь чи өөрөө бий болгох хэрэгтэй. Сайн, муу явах  эсэх нь чиний л мэдэх хэрэг гэж хэлж байсан. Тэр өдрөөс эхлэн Харвардад орох бэлтгэлээ хангаж эхэлсэн дээ. Хэдий багаасаа жүжигчин болсон ч гэсэн энэ мөрөөдөл минь зогсоогүй шүү, одоо хүртэл.

6

-Эмэгтэй хүний гоо сайхныг та өөрийн нүдээр юу гэж дүгнэдэг вэ?

-Би өөрийгөө өнгөн талаас нь гоо үзэсгэлэнтэй гэж хардаггүй. Харин гоо үзэсгэлэнг дотоод ертөнцийн илрэл гэж ойлгосоор өдий хүрлээ. Ер нь бүсгүйчүүдийн тухай ярихдаа амьдралдаа хэрхэн хандаж байгаа, амжилт карьер нь хэр дээшилж байгааг л гоо үзэсгэлэн хэмээн эрчүүд боддог. Би 1981 оны 6 сарын 9-нд Израилийн Иерусалимд төрсөн. Тэр өдрөөс эхлэн одоо хүртэл эмэгтэй хүний гоо сайхнаар явж байна. Тиймээс эмэгтэй хүний гоо сайхныг гэнэт бий болсон мэт бодох хэрэггүй.

6

-Кинонд тоглоход хамгийн утгагүй зүйлийн талаар?

-Хүсээгүй хүнтэйгээ үнсэлцэнэ гэдэг шал тэнэг, утгагүй зүйл. Хэдий би кино дэлгэцийн өмнө тэр залууд хайртай харагдах, үүрэгтэй ч гэсэн надад үнэхээр төвөгтэй санагддаг. Жүжигчин бүрт тоглоход хэцүү хэсэг гэж байдаг. Надад бол үнсэлцэх хэсэг, түмэн хутгаар сийчүүлж байгаа мэт өвтгөдөг.

6

-Харвардын их сургуульд сурч байсан, оюутан цагаасаа сонирхуулаач?

-Харвардын их сургуулийг сэтгэлзүйч мэргэжлээр амжилттай дүүргэсэн. Би сурч байх хугацаандаа франц, япон, герман, араб хэлээр ярьж сурсан. Багш нар минь гадаад хэлийг яаж амархан, өөриймсөг сурах вэ гэсэн хичээлийг заадаг байсан нь их тусалсан. Манай тэнхимийн удирдлагууд сэтгэлзүйч хүн хүний сэтгэлийг ойлгож байх нь үүрэг гэж зааж сургасан. Би боловсролтай байхыг эрхэмлэдэг учраас анх Харвардад суралцах гэж байхад олон хүн “жүжигчний карьераа үгүй хийлээ” гэсэн  шүүмжлэл хэлж байлаа. “Би кино од байхын оронд боловсролтой байхыг илүүд үзнэ” гэж хариулсанаас болоод хэл амнаас арай гэж нэг юм холдсон. Дараа нь нэг сэтгүүл дээр Натали бол “еврей үндэстэн оюун ухааны өндөр чадвартай гэдгийг баталсан хэрэг байлаа” гэж бичсэнийг уншаад ямар их баярласан гээч.

6

врей хүн гэсэн. Дэлхийн II дайны үед хамгийн их хохирсон үндэстэн шүү дээ?

-Манай аав еврей хүн, би Израилийн Иерусалим хотод төрсөн. Хэдийгээр гурван настайдаа АНУ-д ирсэн ч Израилийг эх орноо гэж боддог хэвээрээ байгаа. Тиймдээ ч одоо хүртэл хоёр улсын давхар иргэншилтэй явдаг. Миний бодлоор еврейн шашин, соёл маш чухал. Тэдний хоолны соёл, биеэ авч явах соёл зэрэг нь гайхамшигтай элит хэлбэрийн санагддаг. Би Харвардын их сургуулийн дипломоо “Дэлхийн II дайны үед Еврей хүний сэтгэл зүй” сэдвээр хамгаалахыг хүссэн. Хүмүүс их амархан сэдэв байна гэсэн боловч надад үнэхээр хэцүү санагдсан. Би сургуулийн номын сангаас өдөрт таван ном авч явдаг байсан. Цүнх минь хүндрэхийн хэрээр, сэтгэл минь түгшдэг байлаа. Тэр бүгдийг уншаад, хичнээн их уйлсанаа үгээр илэрхийлэхэд хэцүү байна. Одоо хүртэл кинонд тоглож байхдаа эмгэнэлтэй хэсгийн дүрийг авахад номныхоо хэсгийг боддог. Тэгээд л асгартлаа уйлдаг даа.

6

-12 нас хүртлээ балетаар хичээллэж байсан гэсэн?

-“Хар хун” миний мөрөөдлийн дүр. Өнөөдрийн энэ асуулт үүнээс үүдэлтэй байх. Би 12 хүртлээ балетаар хичээллэж байгаад кино урлаг руу урвачихсан учраас бага насныхаа мөрөөдлийг биелүүлж, бүжигчин хүний дүрд тоглохыг хүсч явдаг байсан. Харин найруулагч Даррен Аронофскийд энэ гайхалтай киноны санаа төрснөөр түүний мөрөөдөл биеллээ олсон. Мөрөөдлөө биелүүлэх гэж чамгүй хүнд сорилтыг давж гарсан юм. Би хэрвээ балетаар хичээллээгүй байсан бол “Хар хун”-д тоглож чадахгүй байсан юм. Хүнд илүүдэх зүйл гэж байхгүй шүү. Гэвч би жүжигчний ажилдаа илүү сонирхолтой байсан учраас хаясан. 27 хүрмэгцээ балетаар ахин хичээллэж эхэлсэн. Тэгэхээр 15 жил огт хичээллээгүй байгаа биз. Энэ бол балетчин хүний хувьд  сүйрэл, дэлхийн төгсгөл гэж хэлж болохоор.

6

-“Хар хун” кинонд бүтээсэн дүр тань үнэхээр хүнд дүр?

-Найруулагч бид хоёр энэ киноны талаар найман жилийн өмнөөс ярилцаж эхэлсэн юм. Би тэгэхэд коллежийн оюутан байлаа. Тэр үед надад уг киноны өрнөл, үйл явц, шинж байдлыг нарийн ярьж өгсөн. Ингээд тэр бүхнийг найман жил дотроо тунгааж, ямар байвал хүний сэтгэлд хүрч болох талаар бодсоны эцэст хийсэн болохоор үнэхээр хангалттай сайхан кино болсон юм болов уу. Балет бол залуу охидын мөрөөдөл болсон, хамгийн үзэсгэлэнтэй урлаг. Би үргэлж бүжгийн сэдэвтэй кинонд тоглохыг мөрөөддөг байсан. Ингээд найруулагч надад энэ кинонд тоглохыг санал болгоход дуртайяа хүлээж авсан. Бүсгүй хүнд байдаг сайн, муу дүрийг гаргаж өгдөг нь үнэхээр гайхалтай дүр.

6

-Таны тоглож байсан хамгийн гайхалтай бүтээлийн нэг болох “Хар хун”-д тоглоход хүндрэлтэй байсан зүйлүүдийнхээ талаар яривал?

-Би бүтэн зургаан сарын турш балетчины амьдралаар амьдарсан. Өдөрт 1.5 км сэлж, гурван цаг балетаар хичээллэж, нийтдээ найман цагийн турш биеийн тамирын дасгал хийдэг байлаа. Энэ бүхэн үнэхээр хүнд санагдаж байсан. Дээрээс нь согтууруулах ундааны зүйлс хориотой. Тиймээс найз нөхөдтэйгөө уулзана гэдэг бол огт боломжгүй. Хүссэн амттанаа идэж болохгүй. Балетчин байна гэдэг үнэхээр хэцүү гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон. Гэхдээ энэ бүхний ард гарч, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртээд сууж байгаадаа үнэхээр аз жаргалтай байна. Амьдралынхаа туршид хийсэн хамгийн агуу гурван зүйлээ нэрлэ гэвэл “Харвард төгсөнөө, Еврей болж төрсөндөө, Хар хунд тоглосон” гэж хэлнэ дээ.

6

-Цагаан хоол юунд хэрэгтэй юм бэ?

-Цагаан хоолтон болоод 20 жилийн нүүр үзэж байна. Нүүрээ будаж, гоёж гоодох ч дургүй, элдэв чимэггүй, энгийн байдалдаа би хязгааргүй дуртай. Хөнгөн шингэн байхад минь тусалдаг. Бас ой ухаанд маш сайн нөлөөтэй. Харин хэрхэн хэрэглэхээ сайн мэд. Амин дэм муутай байдаг учир, тэр бүхнээ тооцоолох хэрэгтэй. Тэгсэнийхээ дараа дүүлэн нис.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

амаржаргал:
yuni umnu baear hurgie. husel zorilgotoi baitsgaay
2014-02-16
Bujigchnii dur baihgui:
Ene natali Portman har hungiin durd toglohdoo baletchin hunii dur gargaj chadahgui baisan. Het bolhi, tegeed neg l hooson ambiits. Ter har tsagaan hungiin kostiumaa umsuud guij baigaa n eregteichuud Chaikovskiin 4 hun bolj jujigledegtei zuirlemeer bolhi. Bujigchin hunii hudulguun, harz bur am‘d, jinhene baij chaddag bol Portmaniih tiim hemjeend boloogui, bolhi. yagaad hooson piaraar uuriiguu sain togloson, uhaalag, saihan gej bodood, yariad baigaa ium bol doo!
2013-10-09
Наран:
Ямар гайхалтай хүн бэ Ёстой сайхан юм. Хүсэл зорилготой байж түүнд хүрнэ гэдэг амьд явсаны хэрэг
2013-10-09
Yag minii unshihiig husch bsan zuiliig orchuuljee.:
Yag minii unshihiig husch bsan zuiliig orchuuljee.
2013-10-09
Yag minii unshihiig husch bsan zuiliig orchuuljee.:
Yag minii unshihiig husch bsan zuiliig orchuuljee.
2013-10-09
Bayrlalaa:
Yag minii unshihiig husch bsan zuiliig orchuuljee.
2013-10-09