4,9 тэрбум төгрөгийн торгууль “НИК” ХХК-д ногдууллаа
ШӨХТГазраас “НИК” ХХК-д Өрсөлдөөний тухай хуулийн дагуу 4,9 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсныг хэвээр үлдээсэн талаар мэдээллээ. “НИК” ХХК -ны нэхэмжлэлтэй хэргийг өчигдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хянан хэлэлцсэн. Уг хэрэг нь 2012 оны 11 сард нефтийн бүтээгдэхүүний зохиомол хомсдол үүсгэсэн гэсэн асуудал байсан. Шүүхийн эцсийн шийдвэр бол улсын байцаагч нарын албан шаардлага, хяналт шалгалтын дүгнэлт, торгууль ногдуулсан шийтгэвэр зэргийг хэвээр үлдээж, “НИК” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. “НИК” ХХК-д ногдуулсан 4,9 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулах ажлыг ШӨХТГ-аас хийх болно гэсэн юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хэвээр үлдээж шүүхийн шийдвэр бичгээр албажиж гарснаас хойш 10 хоногийн дотор сайн дураар төлж, түүнээс хойш албадан төлүүлэх болох мэдэгдлээ.
Тухайн үед шатахууны зохиомол хомсдол үүсгэсэн гэх хэрэгт холбогдсон “Сод Монгол” ХХК-ны хувьд сайн дураараа торгуулийн 10 сая төгрөгийн төлсөн бол “Шунхлай” ХХК-ны хувьд анхан шатны шүүх хурал товлогдоод байгаа юм байна.
6
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ