Килиманжарогийн оргилд авирах уулчдын баг замдаа гарлаа

img

“Хайрхан” аялагч клубийн 14 хүний бүрэлдэхүүнтэй баг Африк тивийн ноён оргил Килиманжаро ууланд авиралт хийх болсон тухайгаа өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн хурлаар мэдэгдэж байсан.

Тэд Африк тивийн ноён оргилд эх орныхоо төрийн далбааг мандуулах зорилго өвөрлөн өнөөдөр аян замдаа мордлоо. Килиманжаро уулын оргилд гарах зургаан зам байдаг бөгөөд ихэнх авирагчид Марангу, Мачаме замаар авирдаг байна. Манай уулчид Мачаме замаар энэ сарын 12-19-ний өдрүүдэд долоо хоногийн хугацаатай авиралт хийх бөгөөд 17-ны өглөө Килиминжаро уулын оргилд гарахаар төлөвлөжээ.

Нийт авирагсдын 60 хувь нь оргилд амжилттай гардаг гэсэн судалгаа байдаг байна. Энэ удаад манай улсын уулчид хамгийн том баг буюу олон хүний бүрэлдэхүүнтэйгээр тус оргилд авирах гэж байгаа юм.

“Хайрхан” аялагч клуб нь 2011 онд уулын аялал, авиралтын чиглэлээр байгуулагдсан ба одоогоор 100 орчим идэвхтэй гишүүдтэй. Тэднээс уулын спортын мастер хоёр, нэгдүгээр зэргийн таван тамирчин төржээ. Тус клубийн уулчид Монголын томоохон оргилууд  болох  Алтай Таван Богдын Хүйтэн, Малчин, Мөнх хайрхан, Сутай хайрхан, Цамбагарав, Тэргүүн Богд, Мөнх Сарьдаг оргилуудад 2011-2013 оны хавар, зуны улиралд амжилттай авиралт хийсэн  туршлагатай тамирчин аж.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MILD:
hairhan clubiin Ariunzul egchdee bolon busad humuusdee amjilt husie
2013-10-08
Zochin:
Mongoliin bagiinhandaa amjilt husiee! Sain yavaad ireerei!
2013-10-08