Үзүүлэх сургалт зохион байгуулав

img

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, “Тайгам Алтай” компанитай хамтран “Барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа” сэдэвт үзүүлэх сургалтыг зохион байгуулжээ. Үзүүлэх сургалтад Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, НМХГ-ын СХНХэлтсийн дарга Т.Энхтүвшин, Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Энхбат нарын албаны хүмүүс болон барилгын компаниудын  50 гаруй төлөөлөл оролцсон байна.

Үзүүлэх сургалтыг  “Тайгам Алтай”  компанийн баригдаж байгаа барилга дээр зохион байгуулсан бөгөөд сургалтад оролцогчид барилгын ажлын явц,  тоног төхөөрөмжтэй танилцсан юм. Мөн гэнэтийн осол, аюул гарсан тохиолдолд хэрхэн ажиллах, гал гарсан үед ямар арга хэмжээ авах талаар оролцогч компаниудын инженерүүд туршлагаасаа бие биедээ хуваалцжээ. Энэ нь үзүүлэх сургалтыг улам чанаржуулж байгаа гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа. Дашрамд дурдахад, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 116 компани барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа аж.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ