“Н.Золжаргалтай ажил биш ял ярих хэрэгтэй”
Төрөөс мөнгөний бодлогын талаар баримлах үндсэн чиглэлийг хэлэлцэхэд гишүүн Ц.Нямдорж Монголбанкны Ерөнхийлөгч рүү ширүүхэн дайралт хийв. Тэрбээр “Хуулиараа Монголбанк мөнгөн дэвсгэртийг хариуцах тооцооны банк. УИХ нь 1,5 их наядын хөрөнгө оруулалт хийхээр хэлэлцэж байна. Гэтэл Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал гэдэг нөхөр гурван их наяд төгрөгийг өөрийн дураар цацаж байна. Тиймээс өнөөдөр энэ хүнтэй ажил биш ял ярих хэрэгтэй” хэмээн цамнав. Гишүүн Ц.Нямдорж ийн бухимдаад асуултынхаа хариултыг ч сонсолгүй хуралдааны танхимыг орхин одов.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ