В.Путинд дэлхий даяар баяр хүргэжээ
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин аравдугаар сарын 7-нд 61 нас хүрлээ. Энэ жил түүний төрсөн өдөр онцгой болсон юм. Учир нь Сирид дайн өдөөгөөгүйн төлөө түүнд Ром, Иерусалим, Лондон, Мадрид, Белград, Берлин, Вашингтон, Нью-Йоркт зурагт хуудас барьсан хүмүүс гудамжинд гарч баяр хүргэсэн байна. Брүүклины гүүрэн дээр "Happy Birthday, mr. Putin! Thank you for peace!" гэсэн бичиг бүхий хүмүүс байсан бол Британид "Thank you for keeping the peace!" бичигтэй залуусыг гудамжинд харж болохоор байжээ.
Мөн Европын зургаан орны зураач нар ноён В.Путинд баяр хүргэсэн байна. Харин Путины нарийн бичгийн дарга Дмитрий Песков ажлын ачааллаас болж төрсөн өдрөө тэмдэглэх зав байхгүй гэж мэдэгдэл хийсэн юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ