IV ДЦС-д 42.5 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ

img

Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн бас нэг асуудал нь “IV цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн гэрээ”-ний төсөл байв. Энэ нь Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах зөвшилцөл юм. Энэ онд эхлэн 2017 онд дуусах “IV цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх” төслийг хэрэгжүүлэхэд зарцуулах зээлийн нийт дүн 42.5 сая ам.доллар ажээ. Энэ зээл  жилийн 0.3 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай юм байна. Үүнээс эхний 10 жилд үндсэн өрийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй аж. Гишүүдийн олонх нь энэ гэрээг дэмжсэн юм.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

шинэ станц:
наад мөнгөөрөө шинэ технологтой шинэ станц барьчихаач үнэхээр сэхэл авах найгүй болсон юмыг л нөхөөд аргацаагаад байх юм
2013-10-08