Улаан-Үд хотын даргыг хүлээн авч уулзлаа

img

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, ОХУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийн ерөнхийлөгч Д.Эрдэнэбат ОХУ-ын Улаан-Үд хотын дарга А. М.Голков, нэгдүгээр орлогч дарга З.Г.Сандагиев нарыг өчигдөр хүлээн авч уулзсан байна. Тус уулзалтаар Улаан-Үд хотын дарга Монгол Улстай, нэн ялангуяа бизнесийн салбарт хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн аж. Тухайлбал, сүүлийн жилүүдэд өссөн нэмэгдэж байгаа хотжилт, Улаан-Үд хотын өнөөгийн эдийн засаг, нийгмийн байдлыг танилцуулж, монголын барилгын компаниудтай хамтран барилга байгууламж, цэцэрлэг, сургууль барих саналаа дэвшүүлсэн. Улаан-Үд хотод барилгын материалын хэрэгцээ өсч, барилгын салбарт хамтран ажиллах компаниуд олон болсон байна. Мөн түүнчлэн Улаан-Үд хотод ажиллах хүч дутмаг, бүтээн байгуулалтыг ажлыг төр засгаас нь эрчимжүүлэх бодлого баримталж байгаа Улаан-Үд хотын дарга А.М.Голков танилцуулжээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга, ОХУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийн ерөнхийлөгч Д.Эрдэнэбат ноён А.М.Голков харилцан найрсан яриа өрнүүлж, ОХУ-Монгол Улс хоорондын уламжлалт тогтсон харилцааг бодит ажлаар үргэлжлүүлэх нь зүйтэйг тэмдэглэж хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, нэн ялангуяа хоёр улсын визний асуудлыг хөндөж,  16-60 настай иргэдэд хил нэвтрэх зөвшөөрлийг хялбаршуулах тал дээр хамтран холбогдох байгууллагуудад саналаа хүргүүлэхээр болсон байна.

Мөн ирэх саруудад Улаан-Үд хотод Монголын бизнес форумыг зохион байгуулахаар тохиролцсон аж. Тус форумын хүрээнд барилгын салбар болон аялал жуулчлалын хамтын ажиллагааны сэдвээр бизнес уулзалтууд зохион байгуулах юм байна.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ