Төсвийн байгууллага 240 тэрбум төгрөг хэмнэнэ

Төсвийн бүх шатны байгууллагын тэвчиж болох урсгал зардлыг энэ оны 9-12 дугаар сард бууруулан 240 шахам тэрбум төгрөг хэмнэх тооцоотой байгаа. Үүний тулд санхүүжүүлэх арга хэмжээг ач холбогдлоор нь ангилан эрэмблэн зардлын зүйл хооронд хийх эрхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт олгохоор төсвийн тодотголд тусгаад байгаа.
Мөн тендер зарлагдаж гүйцэтгэл нь тодроогүй, тендер зарлагдсан ч шалгаруулатын явцад гэрээ байгуулагдаж үйл ажиллагаа эхлээгүй, гэрээ байгуулагдсан ч дэд бүтэц, газар нь шийдэгдээгүй 490 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг дараа жил хэрэгжүүлэхээр хойшлуулах санал оруулсан байна. Өөрөөр хэлбэл, урсгал зардлаа танаж байгаа ч энэ онд хийх ёстой байсан төсвийн хөрөнгө оруулалт нэг жилээр ухарлаа.
Сангийн сайд Ч.Улаан “Хөрөнгө оруулалт нь өсч байгаа төсвийн бодлого хамгийн сайн бодлого гэдэг. Гэсэн ч хөрөнгө оруулалтыг бууруулахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна” хэмээн эдийн засгийн нөхцөл байдлыг дүгнэсэн юм.
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ