Бодит секторт чиглэсэн мөнгөний бодлогыг үргэлжлүүлнэ

Хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал 2013 онд яагаад мөнгөний тэлэх бодлого хэрэгжүүлсэн, бодлогын үр дүн ямар байгаа талаар болон 2014 онд хэрэгжүүлэх бодлогын үндсэн зорилтуудын талаар илтгэл тавьж, гишүүдийн асуултад хариулав.
Ирэх онд Монголбанк инфляцийг бууруулах, макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх бодлогоо үргэлжлүүлэхийн зэрэгцээ дотоодын үйлдвэрлэлийг дэмжих замаар гадаад эдийн засгаас хамаарах хамаарлыг багасгах, эдийн засгийн дархлааг сайжруулахад мөн бодлогоо чиглүүлэх юм байна.
Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн олонхи Монголбанкны инфляцийг бууруулах, санхүүгийн салбарыг бэхжүүлэх, бодит секторыг дэмжих чиглэлээр энэ онд хэрэгжүүлсэн бодлого нь дотоодын эдийн засагт үүссэн хүндрэлийг саармагжуулж, санхүүгийн болзошгүй хямралаас сэргийлэхэд чухлаар нөлөөлснийг онцолж байлаа.
Харин Ц.Нямдорж, Ц.Даваасүрэн гишүүд Монголбанкийг төгрөгийн ханшаа тогтвортой барьж байх ёстой гэсэн байр суурьтай байсан. Тэд валютын хатуу ханштай байх саналыг хэлэлцүүлгийн үеэр дэвшүүлж багагүй улстөржөөд аванлээ.
6
С.Марал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ